Нэгэн барилгын зургаан өөр төрх

Д. Цэрэннадмид

2018-12-11

Улаанбаатар хотод өвөрмөц түүхтэй барилга байшин олон бий. Түүний нэг нь олны нэрлэж заншснаар “Лениний музей” буюу одоогийн Үлэг гүрвэлийн төв музей юм. 1974-1980 онд Соёлын яамны захиалгаар баригдсан энэ барилга сүүлийн 30 гаруй жилд олон янзын нэр хаягтай байж ирэв. Анх Оросын Пролетерийн их удирдагч Лениний музей байсныг одоо мэдэх хүн цөөн болж. Тэгвэл тэр музей татан буугдсанаас хойш Улаанбаатар хотын Намын хороо, “Окта” төв, “Чандмань” төв, “MGL plaza” гэсэн нэршилтэй байгаад одоо Үлэг гүрвэлийн төв музей болж “төрөл арилжаад” байгаа юм. Үүний учир юу вэ гэвэл Монгол Ардын Намынхны тарьсан будилааны гайгаар хэний өмч болох тухай бараг өдий хүртэл маргаан үргэлжилж байгаа. Зээлийн барьцаанд тавигдсан ч дуулддаг. Яг л зараалын адуу шиг л. Гол нь Монгол Улс соёлын хөрөнгө, түүхэн барилга байгууламж, музей, театр, номын сангаа бас түүний эргэн тойрны газар хуваарилалтад тун харалган хандсан жишээ эндээс харагддаг.

2014 онд энэ байшингийн “хэрэг”-ээс болж ССАЖЯ татан буугдсан удаа бас бий. Ер нь бол 1996 оноос хойш уг барилгыг төрийн өмч үү, намын өмч үү гэдгийг шүүх нотолж чадаагүй л байгаа юм. Гэхдээ одоо “Үлэг гүрвэлийн төв музей” гэсэн хаягтай буй. Харин хэн ч харсан  зөрчилтэй байшин. За яахав. Үлэг гүрвэлийн музей гээд бодъё л доо. Гэтэл нүүрэн талд нь байдаг дөрвөн дугуйд В.И.Ленин, Д.Сүхбаатар нарын дүрээс эхлээд социалист, коммунист бүтээн байгуулалтыг харуулсан зургууд нүднээ тусч буй. Тэр ч байтугай Оросын хувьсгалт цэргийн дүр ч байдаг. Ингэхээр гадна, дотны хүний хараанд үлэг гүрвэлийн музей гэж огт буухгүй байна. Иймээс уг сурвалжлагаараа энэ барилга төрийн өмч юм бол өөриймсөг хийгээд ямар байгууллага байх талаар зохистой хандмаар байна гэсэн санааг дэвшүүлсэн нь энэ ээ.

Намын өмч гэх үе буюу тухайн үеийн нийслэлийн Намын хорооны байр.

Намын өмч гэх үе буюу тухайн үеийн нийслэлийн Намын хорооны байр.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ