Иргэддээ  орон сууц үнэгүй өгөхөөр болжээ

2018-12-07

Х.Оюунболд

Японд хуучин, хэн ч амьдардаггүй орон сууц, байшингийн тоо найман саяыг давсан байна.  Иймээс тус улсын Засгийн газраас харж хандах хүнгүй байшин, орон сууц ашиглах аргыг санаачилжээ.  Байр сонирхсон хүн чанартай, бөх бат, боломжийн үнэтэй орон сууцыг “Акия” банкаар дамжуулан худалдаж авах боломжтой юм байна. Японы Засгийн газрын мэдээллээр орон сууц, байшингийн  үнэ 262 сая ам.доллараас хэтрэхгүй ажээ. Харин Мексикийн “Excelsior” сонинд бичсэнээр  эдгээр байшингийн ихэнх нь үнэ төлбөргүй гэсэн ангилалд багтаж байгаа юм байна.  Хэдийгээр үл хөдлөх хөрөнгөний албаныханд зарим татвар төлөх ёстой ч  энэ арга хэмжээ нь Японд тулгараад буй орон сууцны хомсдлыг шийдвэрлэх төлөвлөгөөний нэг хэсэг ажээ. 2013 онд Засгийн газраас гаргасан тайланд  найман сая гаруй хүн амьдрахаа больсон байшингийн ихэнх нь  хотын захад байрлалтай болохыг тогтоосон  байна. Судалгаагаар эзэнгүй байшингийн тоо нэмэгдэх болсон шалтгаан нь тус улсад өндөр настай хүмүүс нэмэгдсэнтэй холбоотой ажээ. Тухайлбал, өндөр настай иргэд  нь настай хүмүүсийг харж ханддаг асрамжийн газарт очдог эсвэл нас бардаг байна. Иймээс харж хандах эзэнгүй орон сууц, байшингийн тоо нэмэгдсээр байгаа юм байна.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ