Мэн Ваньчжоуг баривчилсан нь  улс төртэй холбоогүй гэв

2018-12-07

Х.ОЮУНБОЛД

 

БНХАУ-ын “Хуавей” компанийн санхүүгийн захирал Мэн Ваньчжоуг баривчлаад байна. Харин энэ хэрэг улс төртэй ямар ч холбоогүй гэж Канадын ерөнхий сайд Жастин Трюдо сэтгүүлчдэд ярьжээ.  Тэрээр “Манай орны эрх баригчид энэ хэрэгтэй холбогдох шийдвэрийг гаргасан” гэж онцолсон байна. Түүнээс энэ талаар БНХАУ-ын эрх баригчдад мэдээлсэн эсэхийг асуухад  “үгүй” гэж хариулжээ. Харин БНХАУ-ын Гадаад хэргийн сайд “Мэн Ваньчжоуг баривчилсантай холбогдуулан ямар ч тайлбар хийгээгүй гэж мэдэгдсэн юм. Харин “Хуавей” компаниас “Мэн Ваньчжоуг Ванкуверээс онгоцоо сольж суух үеэр баривчилсан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ