Л.Энх-Амгалан: Засгийн газар Үндсэн хууль зөрчиж байна

2018-12-07

Т.САЙХАН

Парламентад бойкот үргэлжилж байна.  Өглөө 10.00 цагт эхлэх байсан УИХ-ын чуулган хуралдаан ирц нь бүрдэхгүй байгаа учраас одоог хүртэл хуралдаж чадахгүй байгаа юм.  Тиймээс УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан, Ё.Баатарбилэг, О.Содбилэг нар мэдээлэл хийж,  Засгийн газарт шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдэв.  УИХ-ын дэд дарга Л.Энх-Амгалан одоогийн байдлаар байнгын хороо, чуулганы ирц бүрдэхгүй байна.  Парламентын үйл ажиллагаа гурван долоо хоногийн турш тасалдлаа.  Засгийн газрын гишүүд зориудаар ирц бүрдүүлэхгүй, хууль зөрчиж байна гэсэн юм.

Эх сурвалж:www.polit.mn  

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ