Худалдаа эрхлэгчид хөрөнгө оруулалтыг хөндөнө

2018-12-06

С.УЯНГА

 

Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос жижиглэн худалдаа эрхлэгчдэд төрийн бодлого үгүйлэгдэж байгааг хөндлөө. Худалдаа эрхлэгчдийн төлөөлөл ам. долларын ханш огцом өссөнөөр худалдаачдын нуруун дээрх ачаа нэмэгдэж, аж ахуйн нэгжийн иргэд түрээс, татвар, торгууль, дарамт дор амьдралаа залгуулахад хүндрэлтэй байгааг хэллээ.Тиймээс Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбооноос санаачлан Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхим,  ГХЯ, Улаанбаатар хотын ЗАА хамтран өнөөдөр, маргааш “Их хүрээ-2018”  чуулганыг зохион байгуулахаар болжээ. Энэ үеэр  “Хууль эрх зүй, бизнесийн орчин”, “Технологи инноваци”, “Хөрөнгө оруулалт” гэсэн сэдвийн хүрээнд чуулж Дотоодын худалдааны зохицуулалтын тухай хуультай болох асуудал болон өнөөгийн тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг шийдвэрлэх арга замыг тодорхойлох юм. “21 аймаг, сум дүүргээс оролцож байгаа худалдаа эрхлэгчдийн төлөөлөгчид оролцож, тулгамдаж буй асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрэх үндэсний хэмжээний чуулган байна” гэдгийг Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны Хүнс, худалдаа, үйлчилгээний хэлтсийн мэргэжилтэн Ч.Байгальмаа хэлсэн юм.

Энэ хүрээнд Сүхбаатарын талбайд Үндэсний худалдаа үүсч хөгжсөний 97 жилийн ойд зориулсан есөн дүүрэг, 21 аймгийн жижиглэн худалдаа эрхэлдэг иргэдийн оролцсон баярыг зохион байгуулах юм. Энэ арга хэмжээнд Улаан­баатар хотод худалдаа эрхэлж буй ААН, ал­бан бай­гууллагуудыг идэвхтэй оролцохыг уриаллаа.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ