Мишель Бачелет шилдэг эмэгтэйчүүдийн жагсаалтад багтжээ

2018-12-05

Х.Оюунболд

 АНУ-ын “Форбес” сэтгүүл энэ жилийн 100 шилдэг, нөлөө бүхий эмэгтэйчүүдийн жагсаалтын 85-д Чилийн эрхлэгч асан, НҮБ-ын  Хүний эрхийн дээд комиссар  Мишель Бачелетийг оруулсан байна. Тэрээр Чилийн 2006-2010, 2014-2018 онд Чилийн анхны эмэгтэй ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан.

Мөн тус улсад 1973-1990 онд явагдсан дарангуйлагч Август Пиночетийн цэргийн дэглэмийн үеэс амьд гарсан хүн юм. Сэтгүүлийнхэн түүний намтарт дуу хоолойгоо нийгэмд хүргэдэггүй хүмүүсийн дуу хоолой гэж тодорхойлон бичсэнийг цахим хуудастаа нийтэлжээ. Одоо 67 настай Мишель Бачелет ерөнхийлөгч болохоосоо өмнө Эрүүл мэнд, Батлан хамгаалах яамны  сайд байсан.

 

Үүнээс гадна Өмнөд Америкийн холбоо, НҮБ-ын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах байгууллагын захирал гэсэн олон албан тушаал хашиж байжээ. Мөн Их Британийн ерөнхий сайд Тереза Мэй тэргүүтэй ихэнх нь улстөрчид орсон жагсаалтыг Германы канцлер Ангела Меркель тэргүүлж байна. Харин Испанийн бизнес эрхлэгч, “Сантандер” банкны захирал Ана Патрисиа Ботин, “Youtube”-ийн гүйцэтгэх захирал Сюзан Вожицки, дэлхийн хамгийн баян эмэгтэй 48 настай Ленс технологи компанийг үүсгэн байгуулагч Жоу Чунфей, АНУ-ын теннисчин  Серена Уильямс, дуучин Тайлор Свифт оржээ. Тэрээр 2022 он хүртэл ажиллах хүний эрхийн дээд комиссараар  өнгөрсөн наймдугаар сард томилогдсон юм.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ