Оны шилдэг дууны жагсаалтыг “Despacito” тэргүүлж байна

2018-12-05

Х. Оюунболд

Шинэ жил ойртож байгаатай холбогдуулан дуу хөгжмийн хамгийн том, олон үзэгчтэй видео суваг “Youtube”-ийн шилдэг 10 клипийг нэрлэснийг “Спутник” агентлаг нийтэлжээ. Энэ жагсаалтыг дуучин Луйс Фонси, Дадди Янки нар хамтарч дуулсан “Despacito” дуу тэргүүлж байгаа юм. Өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 12-нд анх цацагдсан энэ клип 5759 гаруй удаа тоглогдсон байна. Харин дараагийн байрт өнгөрсөн жилийн нэгдүгээр сарын 30-нд гарсан дуучин Эд Шераны “Shape of you” клип 3933 гаруй удаа тоглогдсоноороо оржээ.

Жагсаалтын III байрт “Галзуу хурд 7” киноны реппер Уиз Халифа, Чарли Пут нар дуулсан “See you again” дууны клипийг 2015 оны дөрөвдүгээр сарын 6-нд гарснаас хойш 3893 гаруй удаа хүмүүс үзсэн байна. Дуучин Марк Ронсон, Бруно Марстай дуулснаар 2014 оны арваннэгдүгээр сарын 19-нд цацагдсан “Uptown Funk” клипийг 3364 гаруй тоглосноор IV байрт бичигджээ. Харин V байрт хэмээх 2012 оны зургадугаар сарын 15-нд цахим сүлжээнд байршсан дуучин PSY-гийн алдарт “Ганнам стайл” клип 3245-аас давж тоглогдсоноороо орсон байна. Үүний араас дуучин Жастин Биберийн 2015 оны аравдугаар сарын 22-нд цацагдсан  3041 удаа тоглогдсон “Sorry” клип оржээ.

015 оны нэгдүгээр сарын 14-нд гарсан VII байрт “Maroon 5” хамтлагийн “Sugar” дууны клип 2827 гаруй удаа тоглосноороо бичигджээ. Энэ хамтлагийн араас дуучин Тайлор Свифт “Shake It Off” клипээрээ орж байна. 2014 оны наймдугаар сарын 14-нд гарсан түүний энэ клип 2691 удаа тоглосон ажээ. IX байрт дуучин Кэти Перригийн “Roar” клип 2678 гаруй удаа тоглогдсоноороо орсон байна. Энэ клип 2013 оны есдүгээр сарын 5-нд нийтийн цахим сүлжээнд анх цацагдаж байжээ. Сүүлийн байрт Энрике Иглесиас, Descemer Bueno, Gente De Zona нарын хамтран дуулсан “Bailando” дууны клип орсон байна. Энэ клип 2014 оны дөрөвдүгээр сарын 11-нд гарсан бөгөөд 2646 удаа тоглогдсон байна.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ