Ханбогд сумынхан шинэ сургууль, цэцэрлэгтэй боллоо

2018-12-05

Оюутолгой компанийн хамт олон болон Говийн оюу хөгжлийг дэмжих сангийн ах эгч нартаа сургуулийн сурагчид өөрсдийн бүтээлээр бэлэг барилаа

Д.Чимэг

“Оюутолгой” компани нийгмийн хариуцлагынхаа хүрээнд Өмнөговь аймгийн Ханбогд суманд сургууль, цэцэрлэгийн цогцолбор барьж ашиглалтад орууллаа. Өнөөдөр нээлтийн арга хэмжээ болж байгаа бөгөөд 640 хүүхдийн багтаамжтай хоёрдугаар дунд сургууль, 200 хүүхдийн 29 дүгээр цэцэрлэг ийнхүү нээлтээ хийлээ. Тус сургууль, цэцэрлэгийн цогцолборыг 6.079 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьжээ.

Мөн “Говийн оюу хөгжлийг дэмжих сан”-гаас 970 гаруй сая төгрөгийн техник тоног төхөөрөмж, тавилгыг хүлээлгэн өгсөн юм. “Оюутолгой” компани 2012 оноос өнөөг хүртэл Өмнөговь аймагт үндсэн болон нийгмийн дэд бүтцийг барьж байгуулахад зориулж 390 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Тухайлбал, Ханбогд сумын 2017 оны төсөвт 37.6 тэрбум төгрөг төвлөрүүлжээ. Мөн Өмнөговь аймагт 40 км-ийн цахилгаан шугам, эрчим хүчний байнгын эх үүсвэр, ус цэвэршүүлэх байгууламж, “Ханбумбат” нисэх онгоцны буудал, сумын таван км хатуу хучилттай зам зэрэг олон бүтээн байгуулалтын ажлыг хийжээ.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ