ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр Б.Ганбатыг томиллоо

2018-12-05

Т.САЙХАН

Засгийн газрын өнөөдрийн /12.06/  хуралдаанаар ТӨБЗГ-ын даргын үүрэг гүйцэтгэгчээр  Монголбанкны Хууль эрх зүйн газрын захирлаар ажиллаж байсан Б.Ганбатыг томилсон байна. Тэрээр хуульч мэргэжилтэй, 1995-2013 онд Сангийн яаманд хуулийн зөвлөх, Хуулийн хэлтэст мэргэжилтэн, ахлах мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын даргаар ажиллаж байсан. 2013-2015 онд  Дэлхийн банкны Олон салбарын техник туслалцааны төслийн эксперт, 2016 оноос Монголбанкны Хууль, эрх зүйн газрын захирлаар тус тус ажиллажээ.

 Эх сурвалж:www.polit.mn 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ