Мөхлийн хөдөлгүүр

2018-12-05

Х.ОЮУНБОЛД

 

“Мөхлийн хөдөлгүүр”  нь ирээдүйд дэлхий, соёл иргэншил сүйрч хүн төрөлхтөн хөдөлгүүрийн тусламжтайгаар нүүдэллэдэг хотод амьдардаг болох талаар өгүүлэх юм.

Филипп Ривийн зохиолоос сэдэвлэсэн энэ  киноны  зохиолыг Фран Уолш, Филиппа Бойенс, Питер Жексон нар бичжээ. Кинонд англи, австрали гаралтай Хьюго Уоллес Уивинг, Исландын жүжигчин Гера Хилмар,  Ирландын жүжигчин  Роберт Шиэн,  Их Британийн жүжигчин Малахайд Патрик нар  тоглосон байна. Хөдөлгүүртэй өөрөө явагч том хот жижиг хотыг оршин суугчдынх нь хамт  агнаж, олзлон дээрэмддэг. Лондон хотын  ядуус хүрээлэлд хамрагддаг Том Натсворти Таддус Валентинтай хувийн өс хонзонтой оргодол алуурчин Хестер Шоутай уулзана. Тэрээр түүнтэй уулзсаныхаа дараа амьд үлдэхийн төлөө тулалдаж эхэлдэг. Хэдийгээр дайснууд боловч  тэд хамтарч  ирээдүйг өөрчлөх холбоотнууд болно.

Харин киноны зураг авалт шинэ Зеландад 2017 оны дөрөвдүгээр сард эхэлж гурван сарын дараа дууссан байна.   Адал явдалт, зөгнөлт киноны хөгжмийн зохиолчоор Бэтман, Суперман, Том Райдер киноны хөгжмийн зохиолчоор, Том Холкенберг ажиллажээ.   Найруулагч  Кристиан Риверс “Энэ номыг найман настай хүүхдэд зориулж бичсэн ч утга агуулга нь 18 настай залуучуудад зориулагдсан” гэв.  Харин киног насанд хүрсэн хүмүүст хамруулахын тулд гол дүрд жүжигчин Роберт Шиэн, Гера Хилмар нарыг тоглуулах шийдвэрийг  гаргасан байна.  Учир нь тэд 14, 15 настай хүүхдүүд биш гэж нэмж хэллээ. Тэд  Оддын дайнд тоглож баймаар насны жүжигчид бөгөөд 19,20,23 настай. Иймээс бид  энэ кинонд тоглох нь мэргэжлийн карьераа эхлүүлэхэд тохиромжтой газар.

Мөн бид  тэднийг жаахан хүүхдүүд, өсвөр насныханд зориулсан киноноос холдуулахыг хүсч байна гэжээ. Үүнээс гадна  энэ киноны гол дүрийг бүтээж байгаа Гера Хилмар  “Мөхлийн хөдөлгүүр” нэртэй энэ ном I дэвтэрт  Хестер нүүрнийхээ согогийг халхалсан ороолт зүүснээр дүрслэгддэг.  Харин кинонд сорви нь мэдэгдэхүйц биш ч  Хестер ороолт хэрэглэсэн хэвээр байдаг ажээ. Гера Хилмар  энэ талаар хэлэхдээ  энэ киноны номонд түүнийг нүүрэндээ сорвитой гэж бичсэн байдаг. Номонд бичснээр нүүрийг нь хэн нэгэн хутгаар сийчсэн юм шиг  нүүрэн дэх хамар, ам, нэг нүдтэй  гэх мэт шарх сорви их тод байдаг. Харин Хестер (Гера Хилмар)-ийн нүд эрүүл шүү дээ гэж жүжигчин ярьжээ. Гэхдээ амьдрал дээр нүүрэндээ сорвитой хүний сорви  заримдаа огт харагддаггүй. Гэхдээ зарим үед  сорви нь  ил гарснаар  түүнийг нь харж болно гэв.

100 сая ам.доллар  зарцуулж бүтээсэн энэ кино Өргөө, Тэнгис кино театрт энэ сарын 7-ноос гарч эхэлнэ. Харин АНУ-д  дараагийн долоо хоногоос гарах юм байна.  Хамтран ирээдүйн ертөнцийг байгуулахын төлөө тэмцдэг алуурчин  Хестер Шоу, Том Натсворти нар хүссэн ертөнцөө байгуулж чадах болов уу.

 

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ