Гурван байртай таван нам АН-ыг байгуулж байв

2018-12-05

М.СОД

 

Ардчилсан намын шинэ байрны шав тавих ёслол өчигдөр  Яармагийн дэнжид боллоо. Ардчилсан намын дарга С.Эрдэнэ, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, З.Нарантуяа, Нийслэлийн Ардчилсан намын дарга Д.Баттулга, барилгын ажлын гүйцэтгэгч “Хөрш заан” компанийн захирал, УИХ-ын гишүүн асан Д.Батбаяр нар оролцож, тууз хайчлав. АН-ынхан намын дарга С.Эрдэнийнхээ хувийн байшинд “Ардчиллын өргөө” гэдэг хаяг хадан толгой хоргодож байсан юм. Түүх сөхвөл, энэ нам цагийн сайханд гурван ч байртай байсан түүх бий. 2000 онд ардчиллаар овоглосон таван нам нийлж АН-ыг байгуулж байв. Тэр үед МСДН Соёлын төв өргөө, Дуурийн театр хоёрын дунд байртай байлаа. Тэр байшинг АН-ын шилэн байр гэдэг байлаа. Шилэн байрыг Ц.Оюундарь АН-ын генсек байхдаа худалдсан гэдэг юм. Төв шуудангийн урд Нийслэлийн АН байрладаг. Тэр байшин уг нь МҮДН-ийнх байсан. Одоо эзэмшигч нь “Голомт” банкныхан болжээ. XI хороололд МоАХ-ны байрладаг “Ардчиллын ордон” бий. Уг байр өмнө нь МоАН-ынх байсан байна. Ийм маягаар байсан байруудаа бүгдийг үгүй хийсэн АН-ынхан дахиад шинэ байртай болохоор шав тавих ёслол үйлдлээ.

Эх сурвалж: Зууны мэдээ  сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ