ЗГ:Ипотекийн найман хувийн санхүүжилтийг 500 тэрбум болгож нэмэгдүүллээ

2018-12-05

С.САРУУЛ

Засгийн газрын хуралдаан өглөө 08:00 цагт /2018.12.05/  эхэлж 14 асуудал хэлэлцэхээр болжээ. Эхний ээлжинд орон сууцны зээлийн хөнгөлөлттэй санхүүжилтын журам баталсан байна. Ингэснээр ипотекийн найман хувийн зээлийн санхүүжилтэд зарцуулагддаг 300 тэрбум төгрөг 500 тэрбум төгрөгт хүрэх бөгөөд найман хувийн орон сууцны зээл авах иргэд 70 хувь нэмэгдэх тооцооллыг  Засгийн газраас хийжээ.

Засгийн газар утааны голомтод амьдарч буй иргэдийг түлхүү орон сууцжуулах бодлого баримтлах бөгөөд Хөгжлийн банкны санхүүжилтээр яармагт барьж буй 972 айлын орон сууц 1 сард ашиглалтад орох юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ