“Венесуэлийг алтаа худалдахад хэн ч саад болох ёсгүй”

2018-12-05

Х.ОЮУНБОЛД

 

Николас  Мадуро  АНУ-аас Венесуэлд тавьсан хоригийг  шалихгүй хориг гэснээс гадна энэ нь  Турктай алтаар худалдаа хийхэд саад болохгүй гэв. Тэрээр “Спутник” агентлагт “Венесуэлийг алт олборлож, бусад оронд худалдахыг хориглоход  энэ хууль бус хориг жижигдэнэ.  Венесуэл  оронд хөгжих эрх байхгүй юу гэж ярьсан байна. Түүнчлэн хоёр орны хоорондын худалдааны ил тод харилцаа ,хууль эрх зүйн  байдлыг онцлон тэмдэглээд манай хоёр орон эдийн засгийн  бие даасан, ил тод, цэцэглэн хөгжсөн харилцаатай. Алт бол энэ харилцааны бүрэлдэхүүн хэсэг бөгөөд бид худалдааны энэ ажиллагааг үргэлжлүүлнэ.  Алтаа ил тод, хуулийн дагуу худалдах учраас хэн ч үүнд оролцох шаардлагагүй гэжээ.  Хоёр тал ийнхүү худалдааны гэрээнд гарын үсэг зурсан байна. Хоёр орны харилцааг 2025,2030 он хүртэл хөгжүүлнэ. Үүнээс гадна “Гарын үсэг зурсан гэрээ бүхнийг бодит ажил болгоно амласан” гэж мэдэгджээ.

Эх сурвалж: Зууны мэдээ сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ