Л.Сосорбарам алтан медаль хүртжээ

Ч. Гантулга

2018-12-04

“Asian judo open Hong Kong -2018” жүдо бөхийн дэлхийн чансаа олгох тэмцээн Хонконгод амжилттай болж өндөрлөлөө. Манай бөхчүүдээс Эмэгтэйчүүдийн  52 кг-ийн жинд “Буэнос Айрос-2018” залуучуудын олимпийн мөнгөн медальт Л.Сосорбарам аваргын алтан мeдаль хүртжээ. Түүнээс гадна эрэгтэйчүүдийн 66 кг-д Даваадоржийн Төмөрхүлэг, 73 кг-д Наранхүүгийн Хадбаатар нар хүрэл медаль хүртсэн юм. Тэмцээний сүүлийн өдөр + 100 кг-д Б.Тэмүүлэн мөнгөн медаль хүртсэн бол Н.Түвшинбаяр, О.Цэцэнцэнгэл нар хүрэл медаль, 90 кг-д барилдсан Б.Бат-Эрдэнэ мөнгөн медалийн эзэн болов.

Эх сурвалж: Polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ