В.Путин:  Хар тэнгист болсон хэрэг явдлын асуудлаар Трамп бид хоёр өөр өөрийн бодолтойгоо үлдсэн

2018-12-03

-Оросын тал хэрэг явдлыг хэрхэн үзэж байгааг америкийн лидерт танилцуулсан хэмээн Ерөнхийлөгч мэдээлэв-

 

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин © EPA-EFE/MICHAEL KLIMENTYEV / SPUTNIK / KREMLIN POOL / POOL MANDATORY CREDIT

 

Д.ЭНХЭЭ

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Их хорийн бүлгийн уулзалт дээр АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай товч ярилцсан тухайгаа мэдээлэв. АНУ-ын Ерөнхийлөгч хэдийгээр өөр байр суурьтай байсан ч оросын лидер Хар тэнгист болсон хэрэг явдлыг хэрхэн үзэж байгаа талаараа оросын лидер ярианы үеэр танилцуулжээ.

“Бид суух завгүй шахуу байлаа, тэнд [уулзалын үеэр] бүгд л нэг нэгэнтэйгээ уулзаж ярилцаж байсан-бид ч мөн Ерөнхийлөгч Трамптай ярилцсан. Хар тэнгист болсон хэрэг явдалтай холбогдуулж тавьсан түүний асуултад маш товчхон хариулсан”хэмээн ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулангаа Орос улсын тэргүүн мэдээлэв. Тэрээр мөн “Энэ асуудлаар тэр [Трамп] өөрийн байр суурьтай байгаа юм билээ. Би ч ялгаагүй өөрийн байр суурьтай. Бид өөр өөрийнхөө бодолтойгоо үлдсэн, ямартай ч би түүнд энэ хэрэг явдлыг бид хэрхэн үзэж байгаагаа мэдээлсэн”хэмээн онцлов.

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп өөртэй нь уулзахаас болгоомжилдоггүй юм байна гэсэн ойлголт Путинд байна.

“Трамп болгоомжилж байна гэж би бодохгүй байна. Тэр бол асар их туршлагатай, өөрийн гэсэн хатуу чиг бодолтой хүн” хэмээн тэр ТАСС-ын сурвалжлагчийн асуултад хариулав.

 

 

Уулзах цаг болсон

Америк түнштэй, ялангуяа стратегийн тогтвортой байдлын асуудлаар уулзах цаг болжээ гэж ерөнхийлөгч үзэж байна.

“Тухтай, бүрэн дүүрэн форматаар уулзах боломж гарахгүй байгаа нь харамсалтай. Тийм уулзалтын цаг болжээ гэж бодож байна. Учир нь энэ бол стратегийн тогтвортой байдлын асуудалтай холбоотой, ялангуяа Ойрын болон дундын зайн тусгалтай пуужингийн асуудлаарх гэрээнээс АНУ гарах бодолтой байгаа талаар Ерөнхийлөгч [АНУ-ын] мэдэгдсэний дараа” хэмээн ТАСС-ын сурвалжлагчийн асуултад Орос улсын тэргүүн хариулав.

“Стратегийн тогтвортой байдлын тухай, стратегийн шинжтэй хамгийн ноцтой зэвсгийн талаарх СДЗ-3 гэрээний хугацаа 2021 онд дуусна” хэмээн тэр сануулав. “Энэ бүгдээс гадна, бүр өмнө нь бид худалдаа-эдийн засгийн холбоо, Сири, Афганистан, Хойд Солонгос зэрэг халуун цэгийн асуудлыг оролцуулсан бусад чиглэлээр хамтын ажиллагаагаа сэргээх хэрэгтэй гэж ярьцгаасан, бусдын хувьд бас л томоохон асуудлууд шүү дээ” хэмээн Трамптай хэлэлцэх шаардлагатай сэдвүүдийг Путин нэрлэж тоочив. Түүний бодлоор “Эдгээр бүх асуудлаар яриа хэлцээ хийх хэрэгтэй, үүнийг ганц бид ч биш, бусад улс орон, түүний дотор АНУ сонирхож байгаа” ажээ.

Трамп бэлэн болсон цагт америк түнштэй уулзах болно хэмээн оросын лидер үзэж, найдаж байна. “Америкийн тал бэлэн болох үед уулзалт ямар ч байсан болно гэж найдаж байна” хэмээн тэр хэлэв.

 

Урьдчилсан болзолгүйгээр

 

Цагаан ордны тэргүүнтэй уулзахын тулд ОХУ-ын Ерөнхийлөгч ямар нэг урьдчилсан болзол тавих бодолгүй ажээ.

“Хэлэлцэх асуудлууд бидний хувьд, дэлхийн бусад улс орны хувьд маш чухал учраас бид ямар нэг урьдчилсан нөхцөл, болзол тавихгүй”хэмээн оросын лидер хэлэв.

“Яагаад гэвэл стратегийн тогтвортой байдлын асуудлууд нэн тэргүүний ач холбогдолтой, тэдгээрийн араас нийтээр хөнөөх зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байхтай холбоотой асуудлууд шууд гарч ирэх учраас”  гэж Путин онцлов.

 

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ