“Хүүхдийн түлэгдэл-Эцэг эхийн хариуцлага-2” аяныг эхлүүлжээ

2018-11-29

Б.ТӨГС

Энэ оны эхний арван сарын байдлаар 0-5 насны хүүхдийн осол гэмтлийн тоо өмнөх оныхтой харьцуулахад 41.4 хувиар өссөн гэсэн харамсалтай тоог холбогдох байгууллагууд өчигдөр мэдээллээ. Дэлхий дахинд эндэх ёсгүй эндэгдэл буюу урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой гэж үздэг хүүхдийн осол гэмтлийн тэргүүлэх шалтгаан нь түлэгдэлт байгааг мөн хэлэв. Өнгөрсөн оны эхний арван сарын байдлаар 0-5 насны 10880 хүүхэд осол гэмтлийн улмаас өвчилсний 2652 нь түлэгдсэн. Харин энэ оны эхний арван сарын байдлаар 15385 хүүхэд гэмтсэнээс 2844 нь түлэгдсэн байна. Байршлаар нь авч үзвэл хүүхдүүдийн 90 гаруй хувь нь гэртээ байхдаа түлэгдэж гэмтсэн байгаа нь 100 хувь эцэг, эхийн хариуцлагатай холбоотой байгааг НЭМҮТ, ОБЕГ, ГБХЗГ, МХЕГ-ын мэргэжилтнүүд хэллээ. Тиймээс “Хүүхдийн түлэгдэлт-Эцэг эхийн хариуцлага-2” аяныг энэ сарын 15-наас ирэх оны хоёрдугаар сарын 15 хүртэл зохион байгуулахаар болсон байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ