Ц.Элбэгдорж хаанаас “сургаад” байна вэ?!

2018-11-29

П.МАНДАХ

Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийгээс бууснаасаа хойш Монголдоо буугаад л морддог болсон. Голдуухан гадаадад амьдардаг экс Ерөнхийлөгч маань сүүлийн үед олон улсын байгууллагад ажилд ороод, Афганистан гэл үү нэг улсын бүсгүйчүүдийн эрхийг хамгаалдаг болоод байгаа гэх мэдээлэл бий.

Гэсэн хэрнээ мань эр Монголын улс төрд өрнөж буй бужигнаан, тэмцэлд анхаарал хандуулж л яваа бололтой.

Ц.Элбэгдорж өчигдөр Францын Парис хотоос /2018.11.28./ үдэш 20:00 цагийн үед твиттертээ “Үнэн голоосоо санаа зовж байгаа хүмүүс бол ард түмэн. Энэ гурав гурвуулаа байж л байг. Засаг, Их хурал, Ерөнхийлөгч. Нэг нь явлаа ч, тойроод уналаа ч нөгөө нь ирнэ. Хэсэг тэврэлдэнэ. Асуудал дахиад л үүснэ. Цаг алдана. Монголын зовлон үлдэнэ. Одоо сууцгаа. Шийдэл ярилцъя” гэж жиргэжээ.

Тэрээр ингэж жиргэчихээд Монголын цагаар үүрийн 4:00 цаг өнгөрөөгөөд Аваргуудын лигийн “С” хэсгийн “Парис Сен-Жермейн”, “Ливерпүүл” багуудын тоглолтыг үзэж цагийг өнгөрөөсөн байна.

Өөрөөр хэлбэл, экс Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Францын нийслэл Парисаас Монголын нийслэл Улаанбаатарт байгаа улстөрчдөд “сургаал” айлдлаа.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

  • Одоо энгийн иргэн хүн хаанаас ч үзэл бодлоо илэрхийлэх эрх нь нээлттэй байгаа бичих юмаа олж ядах юмаа та нар

  • ЭНЭ ХУЛГАЙЧИЙГ МОНГОЛД АВЧРАХ ЮМСАН. УГ НЬ ХУРЦ ШИГ ХҮН ЧАДНА ДАА. АВЧРААД ХАЛЗ ЯРИЛЦЛАГАД ОРУУЛААД БАРИМТ ФАКТЫГ НЬ ҮЗҮҮЛЭЭД ҮНЭН ЗӨВИЙГ ОЛОХ ЮМСАН. ИХ Ч ЮМНЫ ЭЗЭН ДЭЭ. ГЭХДЭЭ ХЭЗЭЭ НЭГЭН ЦАГТ МОНГОЛЫН ЗОРИГТ ХҮҮХДҮҮД ҮҮНИЙГ ХИЙНЭ. ТЭР ЦАГ УДАХГҮЙ ГЭЖ БОДОЖ БАЙНА.  

Холбоотой мэдээ