Ц.Элбэгдорж дутсангүй, хошуу нэмэв

2018-11-28

Д.ГЭРЭЛ

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж гадаад улсад аяланхан, пакистан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах ажил хийгээд Монголдоо тун ч цөөхөн орж байгаа гэх. Гэхдээ бас заримдаа тэсэхгүй байгаа бололтой, сошиалаар сонин сонин юм ярьдаг болоод байгаа. Улсаасаа хол удахаар уйддаг юм болов уу даа. Ази, Европын дээд хэмжээний уулзалт буюу АСЕМ-ийг зохион байгуулах үеэр гарсан санхүүгийн зөрчил дутагдлын талаар Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлттэй холбогдон цаг гаруй лайв хийж, баахан тайлбар тавьсан.

МАН-ынхан хуваагдаж, талцаад Засгаа огцруулах дээрээ тулаад байгаа улстөрийн бужигнааны дундуур яригдаж байгаа асуудалтай холбогдуулан хонгил энэ тэр гэж бичсэн жиргээний хариуд экс экс ерөнхийлөгч ууртай бөгөөд бүдүүлэг үг хэллэг бүхий пост бичжээ.

Эндээс харах юм бол улстөрчдийн үг яриа гэж авах юмгүй болжээ. Өчигдрийн У.Хүрэлсүхийн ш……, Э.Бат-Үүлийн эвгүй үг, Элбэгдоржийн энэ хэрэглэсэн үгс. Шоронгийнхны ярианаас нэг их дутаад байхаагүй болсон нь энэ цагийн улстөрчдийн ёс зүй ямархуу байгааг харуулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ