Медведева гран-прид шалгарч чадсангүй

2018-11-26

Евгения Медведева    © EPA-EFE/GUILLAUME HORCAJUELO

Д.ЭНХЭЭ

Уран гулгалтын Гран-при тэмцээний төгсгөлийн шат баасан гарагт францын Гренобльд эхэллээ. Эмэгтэйчүүдийн богино хөтөлбөрийн дараа дэлхийн хоёр удаагийн аварга орос тамирчин Евгения Медведева арванхоёрдугаар сарын 6-9-нд Ванкуверт (Канад) болох цувралын шигшээ тэмцээнд шалгарах боломжоо хадгалан гуравдугаар байрт явж байна.

Нэр хүндтэй тэмцээний шигшээд шалгаран оролцогчдын эцсийн жагсаалт Гренобльд бүрдэнэ. Эмэгтэйчүүд богино хөтөлбөрөө үзүүлсэний дараа Медведева 67,55 оноо авчээ. Түүний өмнө хоёр япон тамирчин Маи Михара (67,95), Рика Кихира (67,64) нар оржээ.

Медведева гулгах явцдаа гаргасан хоёр алдаа Японы тамирчдад орос уран гулгагчийг ардаа оруулах боломж олгожээ. Одоо Медведевагийн өмнө   нийлбэр дүнгээр 199,21-ээс доошгүй оноо авч, тэргүүн, эсвэл хоёрдугаар байрт бичигдэх амаргүй зорилт тулгарсан юм. Кихирагийн хувьд түүнтэй адил маш хэцүү гурвалсан аксель үсрэлт хийх нөөцтэй гэдгийг энд харгалзах учиртай.

2002 оны Олимпийн мөнгөн медалийн шагналт, оросын нэртэй бүжиг дэглээч (хореограф) Илья Авербух ТАСС агентлагтай ярилцахдаа Медведеваг чөлөөт хөтөлбөрөө цэвэрхэн гулгахад найдах хэрэгтэй гэжээ. “Боломж маш тэнцүү, Евгениягийн гуравдугаар байр нэр төдий л зүйл, лидерүүдээс 0,4 оноогоор дутуу байна гэдэг бол тасархай ялгаа бараг байхгүй гэсэн үг. Женягийн хувьд гол өрсөлдөөн япон бүсгүй Кихиратай болно гэж бодож байна, түүнийг давж гарахад хэцүүхэн байх болно. Чөлөөт хөтөлбөрөөр япон бүсгүй Женягаас үл ялиг илүү гарах байх, гэхдээ Медведева хөтөлбөрөө цэвэр гулгасан тохиолдолд өөртөө хоёрдугаар байрыг баталгаажуулж, Гран-пригийн шигшээд шалгарна” хэмээн шинжээч мэдэгджээ.

 

Энэ улирал Медведевагийн хувьд Этери Тутберидзегийн багаас явсны дараа канад мэргэжилтэн Брайн Орсертэй хамтран ажиллаж эхэлсэн шилжилтийн улирал бөгөөд улмаар Канад руу нүүж, эмэгтэйчүүдийн ганцаарчилсан гулгалтын төрлөөр өрсөлдөөнийг хамтдаа хүчтэй болгохын тулд шинэ орчинд дасан зохицоход нь саяхны тэргүүн тамирчинд цаг хугацаа хэрэгтэй. “Олимпийн дараа Женяд одоо хэцүү улирал тохиож байна. Тэр хүссэн үсрэлтээ хийгээгүй, гэхдээ хөтөлбөр нь маш сонирхолтой, тэр өөрөөр гулгасан. Өөрчлөгдөхөд нь түүнд хугацаа хэрэгтэй, дэндүү хүнд ачаа тэр үүрч явна, бүгдийг өөрчилж байна, гэсэн ч тэр чанга охин шүү” хэмээн ТАСС агентлагтай ярилцахдаа ОХУ-ын гавьяат дасгалжуулагч Людмила Великова өгүүлж байсан.

Медведева, түүний өрсөлдөгч нар бямба гарагт чөлөөт үзүүлбэрээ толилуулсан бөгөөд харамсалтай нь орос бүсгүй дөрөвдүгээр байрт шалгарч, уран гулгалтын карьерынхаа түүхэнд анх удаа гран-прид шалгарч чадалгүй үлдлээ.

Ирэх сарын 5-9-нд Ванкуверт болох тэмцээнд Алина Загитова, Елизавета Туктамышева и Софья Самодурова нар японы Рика Кихира, Сатоко Мияхара, Каори Сакамото нартай өрсөлдөнө.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ