Батлан даалтаар суллав

2018-11-22

Х.ОЮУНБОЛД                                

Австралийн баруун зүгийн  Брисбан хотын шүүхээс Квийслэндийн хүлэмжинд  сагстай гүзээлгэнийг тарьж хордуулсан хэрэгт сэжиглэгдсэн  50 настай Му Ут Тринийг батлан даалтад гаргаж суллахаар болсон гэж “АВС” телевиз мэдээлэв.  Энэ сарын 11-нд хоол хүнс хордуулсан хэргээр түүнийг баривчилсан юм. Харин батлан даалтаар  Брисбанийн дээд шүүхээс түүний хэргийг дахин ирэх сарын 17-нд  шалгах хүртэл гарч байгаа ажээ. Түүний өмгөөлөгч Ник Доре үйлчлүүлэгчийг нь хий цуурхал ярианд тулгуурлан буруутгаж байна гэж бодож байна гэв. Тэрээр “Му Ут Трин жил эсвэл хоёр жилийн өмнө нэг ажилтандаа хэн нэг нэгнийг үзэн ядвал гүзээлгэний гхортой тариагаар  тарина. Ингэснээр би түүнийг дампууруулна гэж ярьж байсан байж болзошгүй гэж хэллээ. Харин шүүгч Черил Теш сорил батлагдсан. Энэ нь хортой тарианаас ДНХ-ыг нь олсноос 100 мянга дахин найдвартай байх магадлалтай гэв. Харин Австралийн хэвлэлийнхний мэдээлснээр гэм буруутай нь батлагдвал Трин шоронд 10 жил суух магадгүй юм байна.

 Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ