Гандантэгчинлэн хийдэд “Лүйжин ерөөл-2018” хурал номыг долоо хоног хурна

2018-11-19

Б.ТУУЛ

Лүйжин гэдэг номыг уншиж байгаа газрын, сонсч байгаа хүний муу муухай бүхэн арилдаг гэж үздэг. Өөрөөр хэлбэл, хүмүүсийн өдөр тутмын амьдралд олон ад зэтгэр таарч өнгөрч байдаг. Тэр бүгдийг арилгахад лүйжин гэдэг номыг утга оршиж байдаг бөгөөд энэхүү ном нь ад зэтгэр, лус савдагын хорлол, өвчин, саад тотгор гээд бүх л муу зүйлсийг амирлуулах увьдастай байдаг аж. Тиймээс Төв Гандантэгчинлэн хийд, Гунгаачойлон дацанд өвлийн эхэн сарын шинийн 10-наас эхлэн хамаг амьтан зургаан зүйлийн амьтны тусын тулд сайн сайхны төлөө “Лүйжин ерөөл-2018” хурал номыг долоо хоног хурах гэж байна. Энэхүү хуралд номд хот, хөдөөгөөс хүрэлцэн ирсэн том зиндааны лам нар, сүсэгтэн олны төлөөлөл болсон олон хүн оролцож байгаа аж. Мөн хуралд энэтхэг, түвд, халимаг, буриадаас ирж оролцож байгаа сүсэгтнүүд, лам нар олон байгаа ажээ. “Лүйжин ерөөл-2018” хурал ном нь энэ сарын 25-ныг хүртэл үргэлжлэх юм байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ