Тайваньд Н.Жанцанноровын бүтээлүүд эгшиглэв

2018-11-16

Ч.Гантулга

Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр Тайвань улсын “Вандана” хийдийн хамба лам, яруу найрагч Уйсигийн урилгаар тус улсад зочилж байна. Энэ хүрээнд шашин номын үйл ажиллагаанд оролцохоос гадна Үндэсний түүхийн музейг үзжээ. Тус музейд монголчуудын түүх, соёлын хосгүй үнэт түүх болох  “Алтан ганжуур” судар хадгалагдаж байгаа юм. Сударыг Монголоос очсон зочид, төлөөлөгчдөд үзүүлсэн аж. Энэ үеэр Монголоос Тайваньд очсон урлагийнхан Ардын жүжигчин, Төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын бүтээлээс түүвэрлэсэн хоёр цагийн тоглолт сонирхуулжээ.

Хөгжмийн зохиолч Н.Жанцанноров “Яруу найрагч Г.Мэнд-Ооёо бид хоёр Дэлхийн урлаг, соёлын академийн хүндэт доктор учир энэ удаагийн тоглолтод оролцож байна. Манай уран бүтээлчдийн тоглолтыг Тайванийн үзэгчид их сайхан хүлээж авлаа. Энэ арга хэмжээ нь хоёр орны харилцаа, цаашлаад урлаг соёлын түүхэнд үнэтэй хувь нэмэр боллоо” гэсэн юм. Яруу найрагч Г.Мэнд-Ооёо “Бид өнөөдөр өлзий хутгын том суварга бүтээлээ. Мөн хоёр орны шашин, соёлын форум болж байна. Хоёр орны түүх соёлын тухай харилцан мэдлэг солилцож байгаад баяртай байна” гэсэн бол төгөлдөр хуурч Т.Пүрэвсүх “Бид 20 хүний бүрэлдэхүүнтэйТайваньд Монголынхоо урлагийг сурталчилахаар ирлээ. Энэ удаагийн тоглолт утга зохиолтой холбогдсоноороо онцлог болж байна” гэв.

Эх сурвалж: polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ