Олон улсын тэмцээнд улсынхаа нэрийн өмнөөс оролцохыг зөвшөөрчээ

2018-11-15

Х.ОЮУНБОЛД

Мадрид Косовогийн тамирчдыг  Испанид болох тэмцээнд улсынх нь нэрийн өмнөөс оролцохыг зөвшөөрнө гэж  олон улсын болон Испанийн олимпийн хорооноос мэдээллээ. Энэ нь Косовог тусгаар тогтносон орон гэж хүлээн зөвшөөрдөггүйтэй холбоотой юм байна. Олон улсын хоёр байгууллагаас гаргасан мэдэгдэлд “Испанийн Засгийн газар Косовогийн тамирчдыг тэмцээн уралдаанд тус улсын тугийн доор жагсч оролцохыг зөвшөөрсөнд хүмүүс сэтгэл хангалуун байгааг тэмдэглэжээ. Үүнээс гадна тэмцээнд оролцох Косовогийн тамирчдад виз олгоно гэж мэдэгдэлдээ дурдсан байна. Ингэснээр тэд Испанид  олон улсын олимпийн хорооноос хүлээн зөвшөөрсөн 206 тамирчинтай адилхан эрхтэйгээр оролцоно. Түүнчлэн олон улсын спортын энэ байгууллага Испанийн Засгийн газрын шийдвэрт их талархаж байгаагаа илэрхийлснээс гадна спорт нь эв нэгдэлтэй, шударга, хүндэтгэл хосолсон нийгмийг байгуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг болохыг санууллаа. Мөн Испанийн Гадаад яам “Косовогийн тамирчдыг  спортын арга хэмжээнд оролцуулахыг дэмжинэ” гэж мэдэгдсэн байна. Гадаад харилцааны энэ байгууллага дээрх мэдэгдлээ өнгөрсөн долоо хоногт Мадридад болсон каратэгийн аварга шалгаруулах тэмцээний үеэр гарсан маргааны дараа хийжээ.

Эх сурвалж: mundo.sputniknews.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ