А.Ганбаатар Азийн хөлбөмбөгийн холбооны ТУЗ-д сонгогджээ

2018-11-09

Т.САЙХАН

Малайз улсын нийслэл Куала Лампур хотноо Азийн Хөлбөмбөгийн Холбооны 28 дахь удаагийн их хурал боллоо. АХБХ-ны алсын хараа, эрхэм зорилгыг хэрэгжүүлэгч таван бүсийн Хөлбөмбөгийн Холбоодын удирдлагууд тус хуралд уригдаж, дүрмийн өөрчлөлтүүдийг батласан юм. 28 дахь удаагийн АХБХ-ны их хуралд ОУХБХ-ны ерөнхийлөгч Жианни Инфантино мөн уригдсан юм. Энэ удаагийн хурлаар АХБХ-ны удирдах зөвлөлийн гишүүдийг сонгосон бөгөөд Монголын Хөлбөмбөгийн Холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогджээ.

Эх сурвалж:www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ