Арваннэгдүгээр сарын 8, 9-нд үйлчилгээний газруудын ажиллах ХУВААРЬ

2018-11-08

С.САРУУЛ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр буюу Билгийн тооллын Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 8-нд тохиож байгаа. Энэ өдөр бүх нийтээрээ амрах хуультай. Тиймээс Засгийн газрын хуралдаанаар арваннэгдүгээр сарын 9-ний Баасан гарагт үргэлжлүүлэн амрах шийдвэр гаргасан билээ. Амралтын хоёр өдөр худалдаа, үйлчилгээний газрууд хэрхэн ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

СУПЕРМАРКЕТУУД

11 дүгээр сарын 8, 9-нд:

Миний сүлжээ дэлгүүрүүд 08:30-22:00 цагт ажиллана.

“Номин” салбар дэлгүүрүүд 08:45-22:00 цагт ажиллана.

“Сансар” сүлжээний супермаркетууд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана. Тодруулбал, Баянцээлийн Сансар-9 салбар нь 09:00-21:00 цагт, Салбар-10 буюу Нарны зам дагуух салбар 10:00-19:00 цагт ажиллана. Мөн 22-ын товчоо болон Олимп хотхонд байрлах салбарууд 08:00-23:00 цагт ажиллана.

“Имарт” их дэлгүүрүүд 09:00-22:00 цагт ажиллана.

“Оргил” супермаркетийн салбарууд 09:00-22:00 цагт ажиллана.

ХУДАЛДААНЫ ТӨВҮҮД

Алтжин бөмбөгөр 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:00

Бөмбөгөр худалдааны төв 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-20:00

Да хүрээ авто машины зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нөөс ажиллана. Цагийн хуваарь: 09:30-18:00

Дүнжингарав худалдааны төв 11 дүгээр сарын 8, 9-нд амраад 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-19:00

Зуун айлын барилгын материалын төв 11 дүгээр сарын 8-нд амраад, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Мишээл экспо 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:30-19:00

Нарантуул ОУХТ 11 дүгээр сарын 8-нд амарна, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-18:00

Өгөөмөр зах 11 дүгээр сарын 7,8,9-нд амраад 10-наас хэвийн ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Сонгинохайрхан дүүрэг дэх Авто худалдааны цогцолбор 11 дүгээр сарын 8, 9-нд амарна. 10-наас ажиллана. Цагийн хуваарь: 09:00-18:00

Хархорин худалдааны төв зах 11 дүгээр сарын 8-нд амарна. 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-19:00

Хүчит шонхор зах 11 дүгээр сарын 8-нд амраад 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 06:00-18:00

Sunday плаза 11 дүгээр сарын 8, 9-нд ажиллана. Цагийн хуваарь: 10:00-20:30.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ