Танилц: Жижиг дундын сан руу гараа дүрсэн МАН-ын Удирдах зөвлөлийн ДӨРВӨН гишүүн

2018-11-07

С.Уянга 

МАН-ын бүлэг өчигдөр /2018.11.06/-д хуралдаж, ХХААХҮ-ийн сайд асан Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх талаар хэлэлцэж, “бүрэн эрхтэй нь авч үлдээнэ” гэдэг улс төрийн шийдвэр гаргаж, өнөөдөр түүнийгээ УИХ-ын чуулганы танхимд баталгаажууллаа. Ингэснээр ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн мөнгийг намынхаа гишүүд, түүний хамаарал бүхий компаниудад тэрбум тэрбумаар нь өгсөн Б.Батзориг УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхтэйгээрээ АТГ-т очиж мэдүүлэг өгөх болж таарч байгаа юм. МАН яагаад ингэж Б.Батзоригийг тултал нь хамгаалаад байна вэ гэдэг нь угтаа бол МАН-ынхан өөрсдөө ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлийн сан руу гүн гэгч нь гараа шургуулчихсантай л холбогдоод байгаа гэдгийг олон нийтэд ил болоод байгаа мэдээллүүд нотлоод байгаа билээ.

МАН-ын намын Удирдах зөвлөл гэхэд 29 гишүүнтэй. Тэдгээрээс дөрөв нь ил шууд өөрсдийн мэдлийн компаниараа ингэж зээл авсан байна. МАН-ын Генсек Д.Амарбаясгалан болон төрсөн ах, эгч нарынх нь үүсгэн байгуулсан компани “Агротехнологи шижирт” ХХК ЖДҮХС-гаас 950 сая, 2017 онд “Тайшир өргөө ХХК-даа 375 сая төгрөгийн зээл авсан баримт ил болов. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Сэлэнгэ” үүлдрийн үхрийн үржлийн аж ахуйг эрхэлдэг компаниараа 950 сая төгрөг, Зам тээвэр, хөгжлийн сайд  Я.Содбаатарын  Эпато анарваан” ХХК 1.2 тэрбум, Г.Солтаны “Монгол Шаазан” ХХК 950 сая төгрөг авчээ.

МАН-ын Удирдах зөвлөлд хэн хэн багтдаг вэ

МАН-ын Их хурал өнгөрсөн жилийн 11 сарын 20-23 өдрүүдэд болсон. Их хурлын дараа Бага хурлын анхдугаар хуралдаан болж Удирдах зөвлөлийн гишүүдээ шинээр томилжээ. МАН-ын албан ёсны сайтад УЗ-ийн зөвлөлийн гишүүдийн нэр байхгүй ч хэвлэл мэдээллийн хэрэгслээр дараах 29 гишүүний нэр ил болоод байгаа юм.

МАН-ын генсек Д.Амарбаясгалангийн даргалдаг Удирдах зөвлөлийн  29 гишүүний цөөнгүй нь ЖДҮХС-гаас хамаарал бүхий компаниараа дамжуулан зээл авчээ.

Д.Амарбаясгалан /МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга/
2. Ц.Бат-Энх /МАН-ын нарийн бичгийн дарга/
3. М.Энхболд /УИХ-ын дарга/
4. Л.Энх-Амгалан /УИХ-ын дэд дарга/
5. Д.Хаянхярваа /УИХ дахь МАН-ын бүлгийн дарга/
6. Я.Содбаатар /УИХ дахь бүлгийн дэд дарга/
7. Б.Саранчимэг/ УИХ дахь бүлгийн дэд дарга/
8. Ө.Энхтүвшин /УИХ-ын гишүүн, Шадар сайд/
9. Ц.Нямдорж /УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд/
10. Г.Занданшатар /УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга/
11. Ц.Цогзолмаа /УИХ-ын гишүүн БСШУС-ын сайд/
12. Сү.Батболд /УИХ-ын гишүүн/
13. Ж.Эрдэнэбат /УИХ-ын гишүүн/
14. Т.Аюурсайхан/УИХ-ын гишүүн/
15. Г.Солтан/УИХ-ын гишүүн/
16. С.Бямбацогт/УИХ-ын гишүүн/
17. Л.Оюун-Эрдэнэ/УИХ-ын гишүүн/
18. Ж.Энхбаяр/УИХ-ын гишүүн/
19. Д.Тогтохсүрэн/УИХ-ын гишүүн/
20. Ж.Мөнхбат/УИХ-ын гишүүн/
21. Ц.Гарамжав/УИХ-ын гишүүн/
22. Д.Оюунхорол/УИХ-ын гишүүн/
23. М.Оюунчимэг/УИХ-ын гишүүн/
24. Г.Мөнхцэцэг/УИХ-ын гишүүн/
25. Су.Батболд /Нийслэлийн засаг дарга/
26. Д.Содбилэг/УИХ-ын гишүүн/
27. Д.Сарангэрэл/УИХ-ын гишүүн, ЭМ-ийн сайд/
28. Ж.Ганбаатар/УИХ-ын гишүүн/
29. Ч.Улаан /УИХ-ын гишүүн/

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ