Хөрөнгө буцаах байгууллагуудын сүлжээний 6 дугаар бүгд хурлыг Улаанбаатар хотод зохион байгуулна

2018-11-07

Индонез Улсын Бали хотноо болж буй Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн хурал болон 5 дугаар Бүгд хурал 2018 оны 11 дүгээр сарын 5-6-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

Удирдах зөвлөлийн хурлаар оролцогч улсуудаас ирүүлсэн хүсэлтүүдийг хэлэлцэн, Монгол Улсыг тус сүлжээний 2019 оны даргалагч улсаар санал нэгтэй сонгож,  Ази, Номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээ (ARIN-AP)-ний Удирдах зөвлөлийн болон 6 дугаар Бүгд хурлыг 2019 онд Улаанбаатар хотноо зохион байгуулах эрхийг олголоо.

Авлигатай тэмцэх газрын төлөөлөгч нар Австралийн Дотоод хэргийн яам, Индонезийн Ерөнхий прокурорын газар болон ARIN-AP сүлжээнээс 11 дүгээр сарын 7-9-ний өдрүүдэд Бали хотноо зохион байгуулах “Үндэстэн дамнасан санхүүгийн мөрдөн шалгах ажиллагаа явуулах нь” сэдэвт сургалтад оролцож байна.

Эх сурвалж: www.iaac.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ