Д.Хаянхярваа: У.Хүрэлсүх Үндсэн хууль зөрчсөн. Ажлаа өгч болно

2018-11-07

С.САРУУЛ

УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх Ерөнхий прокурорын хүсэлтийг чуулганы хуралдаанаар хэлэлцэх үеэр гишүүдийн олонх нь парламентын нэр хүнд, гишүүдийн ёсзүйтэй холбоотой асуудалд шүүмжлэлтэй хандлаа. Энэ үеэр  МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа “Нэг л зүйлийг хэлье. Хууль хяналтын байгууллагад хөндлөнгөөс нөлөөлдөг улс төр, албан тушаалтны нөлөөллийг үгүй хийхэд анхаарья. Өөрсдөө хуулийг сахидаг байх ёстой. Тэгж байж шударга зөв ажиллаж, ёсзүйтэй байж чадна.  Үүний дараа хууль хяналтын байгууллагаас шударга ажиллахыг шаардая.

Хоёрдугаарт, Засгийн газрын гишүүн байсан хүний талаар ярьж байхад Ерөнхий сайд энд суугаад сонсох ёстой байсан. Гэтэл орж ирсэнгүй. Сүүлийн үед төрийн өндөр албан тушаалтнууд УИХ-ыг тараах асуудлыг хөндөж турхирдаг боллоо. Тухайлбал, өчигдөр бүлгийн хурал дээр Ерөнхий сайд нь УИХ-ыг тараах асуудлыг хөндсөн нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл гэж харж байна. Засгийн газар УИХ-д үйл ажиллагаагаа тайлагнах ёстой. Гэтэл төрийн эрх барих дээд байгууллагаа тараана гэж гээд сууж байна. Эсвэл өөрөө ажлаа өгөөд тэр юмандаа ханцуй шамлан орох ёстой. Эсвэл Үндсэн хуулиа биелүүлж ажлаа хийх ёстой. Бид ийм замбараагүй байж болохгүй. ҮАБЗ-ийн хоёр нь дотроосоо УИХ-ыг тараана гэж байгаад дуугүй сууж болохгүй. Ерөнхий сайд, Ерөнхийлөгчид хандаж хатуу хэлмээр байна. Хүн бүхэн ёсзүйтэй баймаар байна” гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ