“Петро Чайна Дачин Тамсаг” компани ажилчдын автобусанд гал гарсныг нууж байна

2018-11-07

Ч.ЗОТОЛ

Дорнод аймгийн Матад сумын нутагт газрын тос олборлодог “Петро Чайна Дачин Тамсаг” компанийн автобусанд гал гарсны улмаас осол гарах шахжээ.  Энэ үеэр ээлжийн ажилчид айн  сандарч,  дараагийн унаа иртэл даарч хөрснөөс эхлээд сэтгэл санааны  дарамтад орсон явдал гарсан байна. Гэтэл компанийн зүгээс энэ асуудлыг нуун дарагдуулж байна хэмээн  Дорнод аймгийн иргэд бидэнд  хандлаа.

Мэдээллийн мөрөөр  тус компанийн Олон нийт, хэвлэл мэдээлэлтэй харилцах албаны утсанд холбогдоход “Бид мэдэхгүй” гэв. Компанийн  нарийн бичгийн дарга н.Даваацэрэнгээс тодруулахад “Наад мэдээллийг чинь анх удаагаа сонсч байна. Ийм зүйл огт болоогүй” гэлээ.

Ер нь бол  “Петрочайна Дачин Тамсаг” компани  бүтээгдэхүүн олборлох 21 дүгээр талбайгаас Баянхошуу боомт хүртэл 58 км хар зам тавьж, орон нутгийн төсөвт хөрөнгө оруулах гэрээгээ зөрчсөн тул Дорнод аймгийн Засаг даргын захирамжаар тус компанийн тээвэрлэлтийн үйл ажиллагааг зогсоогоод байсан юм. Тэгвэл   аймгийн Засаг даргатай гурвалсан  хэлэлцээр хийж, үйл ажиллагаагаа хэвийн явуулж эхлээд байжээ. Иймд одоогоос дөрөв хоногийн өмнө буюу энэ сарын 2-нд  БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатаар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь  ажиллаж, тус компанийн ерөнхий захирал Зян Вейдунтэй уулзаж үүрэг,чиглэл өгсөн байдаг. Гэтэл үүнээс хоёр хоногийн дараа буюу өнгөрсөн даваа гаригт ажилчдыг зөөж явсан автобусанд гал гарсны улмаас  осол  болохыг  шахсан ч компанийн удирдлагууд нуун дарагдуулж байгаа юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ