Хоёр өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй

2018-11-07

С.САРУУЛ

Их эзэн Чингис хааны мэндэлсэн болон Монгол бахархлын өдөр арваннэгдүгээр сарын 8, 9-нд тохиож бүх нийтээрээ амрахаар болсон. Тэгвэл эдгээр өдрүүдэд буюу маргааш, нөгөөдөр автомашины дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй.Тиймээс жолооч нар  дүрмээ биелүүлэн, хөдөлгөөнд соёлтой оролцохыг Тээврийн Цагдаагийн Албанаас зөвлөлөө.

НИТХ-ын тогтоолд дугаарын хязгаарлалт амралтын өдрүүд болон нийтээр тэмдэглэх баярын өдрүүдэд үйлчлэхгүй, зөвхөн ажлын өдрүүдэд үйлчилж байхаар заасан байдаг билээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ