М.Энх-Амгалан: Шударга ёсыг парламентын танхимаас эхлэх ёстой

2018-11-07

С.САРУУЛ

Чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэх асуудлыг хэлэлцэж байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас хариулт авч байна. Тэрээр Хөгжлийн банк болон хэрэг шалгахдаа удаашралтай байдаг талаар гишүүдийн асуултад хариулахдаа “Хөгжлийн банктай холбоотой хэргийг шалгаад шүүхэд шилжүүлсэн. Нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад дахиад шүүхэд шилжүүлчихсэн байгаа.  Хэрэг шийдвэрлэхэд цаад талын үндэс суурийг нь өөрчлөх эсэх нь миний асуудал биш та нарын асуудал. Бүх хэрэг дээр хэрэг нээгээд шалгаад явдаг. Монгол Улсын хуулийг та нар баталж байгаа мөртлөө эцэст нь хууль хэрэгжүүлж байгаа хүмүүс рүү дайраад байж болохгүй. Асуудлаа ялгаж салгаж ойлго. Юм л бол Хууль зүй, дотоод хэргийн сайдаас асууя гэх юм. Сайд оролцох эрхгүй.Шударга ёс гэж байх ёстой. Та нар алдаа согогтой хууль хийчихсэн. Өөрсдөө алдаатай хууль баталчихаад чи хууль биелүүлсэнгүй гэдэг. Шударга ёс гэдэг чинь энэ танхимаас эхлэх ёстой. Б.Батзоригийг яагаад журмынх нь дагуу шалгуулж болдоггүй юм. Түдгэлзүүлэхгүйгээр шалгаж болохгүй. Шалгах боломжийг нь өгөөч. Тийм шударга юм бол Б.Батзоригоо чөлөөл. Хаана байна тэр шударга ёс”  гэлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ