“Footgolf”-ийн аварга шалгаруулах тэмцээн Мароккод болно

2018-11-06

Х.ОЮУНБОЛД

“Footgolf” хэмээх шинэ спорт нь анх Голландад 2009 онд үүссэн байна.  Үүссэнээсээ хойш дэлхийн 30 гаруй оронд танигдаж тоглодог болжээ. Гольфийн дүр­мээр тогло­дог энэ спорт нь хөл­бөм­бөг, гольфийг  хос­­луулсан тог­лоом юм. Харин гольфийн бөм­­бөгийн  оронд хөлбөм­бөгийн бөм­бөгөөр тог­ло­дог. Бөм­бөгөө гольфийн бөмбөгний нү­хэнд оруулах ёстой ажээ. Мөн гольфийн цохиур биш хөлбөмбөг шиг хөлөөрөө тоглодог байна. 30 гаруй оронд тарх­сан энэ спортын анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн  2012 онд Унгарт, дараа нь 2016 онд Аргентинд болж байжээ. Харин гурав дахь  дэлхийн аварга шалгаруулах тэм­цээн  ирэх сарын 9-12-нд Мароккод болох юм. Тэмцээнд 500 тамирчин оролцоно. “Footgolf”-д эрэгтэй,эмэгтэй болон 45-аас дээш гэсэн гурван ангилалд тамирчид өрсөлддөг. Үүнээс гадна тэмцээнд  ганцаарчилсан, багаар болон  теннис шиг хосоороо тоглож болдог ажээ.   Мароккод болох дэлхийн аваргад Уругвай улсыг төлөөлж оролцох Эдисон Мендес “Спутникт” өгсөн ярилцлагадаа “Тоглогч өөр тоглогчтой өрсөлдөж байгаа бол өөртэйгөө болон ухаан бодолтойгоо  тэмцэлдэх нь хамгийн чухал” гэв.  Харин энэ спорт дөнгөж хөгжиж байгаа Мароккогийн 11 тоглогч оролцох юм байна.  Олон улсын хэмжээний энэ тэмцээнд Аргентин, АНУ, Франц, Их Британи, Испани, Италийн баг хүчтэй өрсөлдөгч ажээ. Харин ганцаарчилсан төрөлд Арген­тин тоглогч  Николас Гарсиа юм байна. Тэрээр  олон улсын “Footgolf World Tour” холбооны тойргоор тоглож байгаа олон улсын тэмцээнд оролцож байгаа юм. Николас Гарсиа “Тойргоор оноогоор  өрсөлдөж байгаа нь олон улсын энэ тэмцээнд чухал ач холбогдолтой юм” гэж ярьжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ