Жилд 602 тэрбум төгрөгийн орлоготой “Мон милк”

2018-11-02

Ч.ГАНТУЛГА

Хөх хотыг “Сүүний хот” гэж тодотгодог нь учиртай. Дэлхийд 10, Азидаа II ордог “Мон милк” сүү, сүүн бүтээгдэхүүний үйлдвэр тус хотод бий. ӨМӨЗО-ыг зорьсон 17 сэтгүүлчийн ээлжит “зогсоол” нь “Менгню” буюу “Монгол үхэр” компани байсан юм. Бид нэг өдрийн турш сүүний ертөнцөөр аялж, үйлдвэрлэлтэй нь танилцлаа. Тус компани одоогоор таван зүйлийн 55 төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж байна.  

“Мон милк” үйлдвэр 1999 оноос эхтэй. Үйлдвэрийн эзэн Ню Геншен анх Yili үйлдвэрийн ажилтан байсан бөгөөд өөрийн овгийг оролцуулж, компани байгуулсан нь одоогийн “Менгню” юм.

“Менгню” компани одоогоор Монгол, Хонгконг гэсэн найман улсад бүтээгдэхүүнээ гаргаж байна. Зайрмаг, ундаа, сүүн ислэгтэй ундаа, чихэр гээд бүтээгдэхүүн нь дэлхийд алдартай.

Тус компани 2003 оноос Хятадын болон гадаадын баг тамирчид, Хятадын сансрын нисгэгчид болон 2008 оны олимпийн наадмыг мөн ивээн тэтгэжээ. “Мон милк” компани дэлхийд 58 салбартай. Өдөрт 2000 тонн сүүгээр бүтээгдэхүүн бэлтгэдэг.

Тус үйлдвэр 1.2 сая үнээтэй. Бүтээгдэхүүн нь зөвхөн алаг үнээний сүүнийх. Австралийн алаг үнээний сүү нь хамгийн илчлэг, эрүүл мэндэд тустай байдаг аж.

Цаг тутамд нэг тоног төхөөрөмж 200 мянган ширхэг бүтээгдэхүүн гаргадаг. Тус компани 2017 онд 602 тэрбум юанийн орлоготой ажилласан бол 2018 онд 700 тэрбум юанийн орлоготой ажиллах зорилго тавьжээ. Компанийн ажилчид өдөрт гурван ээлжээр ажилладаг аж. Нэг ээлж 55 хүнтэй. Тэд дөрвөн цаг тутамд тусгай технологийн тусламжтайгаар сүүгээ ариутгадаг ажээ. Бүх тоног төхөөрөмж нь Германаас орж ирдэг. Дэлхийн хамгийн сүүлийн үеийн шаардлага хангасан техникийн дэвшлийг нутагшуулжээ.

Тус үйлдвэр 1.2 сая үнээтэй. Бүтээгдэхүүн нь зөвхөн алаг үнээний сүүнийх. Австралийн алаг үнээний сүү нь хамгийн илчлэг, эрүүл мэндэд тустай байдаг аж.

Нутагтаа цаасан хайрцаг хийдэг тусгай мод тарьсан нь амжилттай ургажээ. Ингэснээр дотооддоо хайрцгаа үйлдвэрлэж, гадна зах зээлд зарж эхэлсэн байна. Энэ үйлдвэр нь дэлхийн 20 топ үйлдвэрийн нэгээр нэрлэгдэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ