Пэрис Жексон хөгжимчинтэй гэрлэнэ

2018-10-26

Д.АРИУН

Попын хаан Майкл Жексоны охин өдгөө 20 настай Пэрис Жексон хагас жил гаруй болзсон хөгжимчин найз залуутайгаа гэрлэхээр шийдсэн талаар Америкийн “Radar Online”  сайтад мэдээлжээ. Тэрээр “The Wallflowers” хамтлагийн гишүүн Гэбриел  Гленнтэй энэ оны эхэн үеэс болзож үерхсэн юм.

Пэрис Жексоны хувьд жүжигчин, дуучин төдийгүй сүүлийн үед загвар өмсөгчийн хувьд амжилттай ажиллаж байгаа бөгөөд хамгийн гол нь Майкл Жексоны их хэмжээний хөрөнгийн өв залгамжлагчдын нэг.  Өв залгамжлалаар түүнд ирэх хөрөнгийн хэмжээг 110 сая доллараар үнэлэгдэнэ гэдэг. Ойрын хүрээний хүмүүс нь хуримын талаар сайн бодож шийдвэр гаргахыг зөвлөж байгаа бол  Пэрис өөрөө Гленнийг сэтгэл зүрхнийхээ сонголт гэж үзэж байгаа тухай хэвлэлд бичжээ.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ