Forbes: Елена Батурина Оросын хамгийн баян эмэгтэй

2018-10-26

Елена Батурина Фото © Валерий Морев/ТАСС

 

Д.АРИУН

Forbes сэтгүүл  Оросын хамгийн баян бизнес эмэгтэйчүүдийн рейтингийг гаргасныг тус улсын хэвлэлүүд  өчигдөр /2018.10.25/ мэдээлсэн байна.

Хөрөнгө оруулалтын “Интеко” компанийн тэргүүн Елена Батурина  жагсаалтыг тэргүүлжээ. Түүний хөрөнгийг Forbes 1,2 тэрбум доллар хэмээн үнэлсэн байна. Бэлэн хувцасны цахим худалдааны Wildberries компанийн ерөнхий захирал Татьяна Бакальчук хоёрт  /600 сая доллар/ бичигджээ. Өнгөрсөн жил хоёрт орж байсан Елена Рыболовлева энэ жил нэг байр ухарч гуравт жагссан байна. Хөлбөмбөгийн  “Монако” клубын эзэн бөгөөд ерөнхийлөгч Дмитрий Рыболовлевын эхнэр байсан энэ хатагтайн хөрөнгө 600 сая доллараар үнэлэгдэж байгаа аж. Forbes-ийн жагсаалтын дөрөвт бичигдэж байгаа хатагтай Наталия Филевагийн хөрөнгө чинээ мөн л 600 сая доллараар хэмжигдэж байгаа бөгөөд тэрээр  нисэхийн “Сибирь”, “Глобус” нисэхийн компанийн эзэмшигч аж.

500 сая долларын хөрөнгөтэй гурван эмэгтэй тав, зургаа, долдугаарт эрэмбэлэгджээ. Тэд бол, “Прогресс Капитал” компанийн захирлуудын зөвлөлийн гишүүн, “Лебедянский” үйлдвэрийн  хувьцаа эзэмшигч асан Ольга Белявцева, “Черкизово” группийн хамтран эзэмшигч Лидия Михайлова, TPS Real Estate компанийн хамтран эзэмшигч Лилия Ротенберг нар юм. “Новатэк” компанийн удирдах зөвлөлийн гишүүн Татьяна Кузнецова ($450 сая), “Фосагро” компанийн гол хувьцаа эзэмшигчдийн нэг Евгения Гурьева ($360 сая), хөдөө аж ахуйн “Содружество” холдингийн хамтран эзэмшигч  Наталья Луценко ($350 млн)  нар аравт багтсан байна.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ