Салсан хосууд нууцаар уулзжээ

2018-10-23

Х.ОЮУНБОЛД

Жүжигчин Анжелина Жоли болон Брэд Питт нар салж хүүхдүүдээ хэн нь асран  халамжлах талаар  шүүхэд хүртэл хандаж байсан. Харин үүний дараа тэд тохиролцоонд хүрэх замаар харилцаагаа сайжруулах анхны алхмыг хэрэгжүүлжээ.  Эх сурвалжийн мэдээлснээр Анжелина  болон Брэд нар гэртээ нууцаар уулзаж хүүхдүүдээ цаашид хэрхэх талаар ярилцсан гэнэ.  Уулзалт амжилттай болж тэд шүүхээс гаргасан шийдвэрийг  биелүүлэхээр тохиролцсон байна. Энэ талаар “Entertainment Tonight” телевизийн хөтөлбөрийнхөнд мэдээл­сэн эх сурвалж хэлэхдээ “Анжелина нөхцөл байдлыг өөрчлөхөөр шийдвэрлэсэн. Учир нь тэрээр, Брэд Питтэй уулзаж ярилцах цаг болсон гэж үзсэнтэй холбоотой аж.

Брэд Питт ч энэ саналыг баяртайгаар хүлээн авсан гэж ярьжээ. Брэд Питт үргэлж эвлэрэх арга замыг эрэлхийлж байсан.  Харин одоо тэд хүүхдүүдээ тайван амьдруулах нөхцөл байдлыг бүрдүүлэх тохиролцоонд хүрсэн бололтой гэж нэмж хэлсэн байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ