Халз тулаанд дуудлаа

2018-10-15

Х.ОЮУНБОЛД

UFC-гийн ОХУ-ын холимог тулааны хөнгөн жингийн аварга Хабиб Нурмагомедов  АНУ-ын  тулаанч  Флойд  Мейвезерийг аваргын төлөөх халз тулаанд дуудсан байна. Түүний энэ дуудлагыг  боксчин Дехуан Блэйк инстаграмм хуудастаа  бичжээ. “Урагшаа Флойд. Би чамтай тулалдахад бэлэн байна. Бидний хэн хэн нь ялагдаж байгаагүй. Тулалдъя.  Яагаад болохгүй гэж. Ширэнгэн ойд нэг л хаан байх ёстой. Энэ нь би гэж орос боксчин бичсэн” байна. Хабиб “Бид хоёулаа Ирландын Конор МС Грегорийг ялсан. Гэхдээ би түүнийг амархан ялсан гэжээ.  Флойд, МС Грегор нар өнгөрсөн жилийн наймдугаар сард тулалдсан юм. Тэрээр Ирландын домогт тулаанчийг 10 дахь үед ялсан билээ. Харин энэ сард  Хабиб Нурмагомедов Мс Грегорийг дөрөв дэх үедээ ялсан юм.

Эх сурвалж: www.polit.mn

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ