Э.Содномпилжээ дээд амжилтыг эвдэв

2018-10-15

Н.ДАЯН

“Жакарта-2018” Азийн паралимпийн пауэр­лифтингийн 107 кг-д гавьяат тамирчин Э.Содномпилжээ алтан медаль хүртжээ. Тэрээр 244 кг өргөснөөр Азийн наадам болон Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний дээд амжилтыг эвдсэн байна. Мөн дэлхийн амжилт 243 кг байсныг ахиулсан аж. Азийн паралимпийн наадам өрсөлдөж буй Монголын баг, тамирчдын тав дахь медалийн өнгийг “Рио-2016” паралимпийн хүрэл медальт, дэлхийн цомын гурван удаагийн аварга Э.Содномпилжээ алт болгожээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ