Ерөнхийлөгч Дональд Трампын НҮБ-д тавьсан илтгэлээс онцолсон ишлэлүүд

2018-09-26

Х.ОЮУНБОЛД

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп НҮБ-ын чуулганд илтгэл тавьсан билээ. Тэрээр Сири, Йемен болон Венесуэлийн  хямрал болон хүмүүнлэгийн хямралын тухай ярьсан байна. Мөн Хойд Солонгостой харилцах харилцааны үйл явц чухал болохыг онцолсноос гадна газрын тосны үнийн талаар анхааруулжээ. Түүний илтгэлээс онцлох ишлэлийг хүргэе.

 

  1. НҮБ-д өнөөдөр америкчууд бидний хүрсэн ололт, амжилтыг хуваалцахын тулд ирээд байна.

  1. АНУ-ын эдийн засаг өмнө байгаагүйгээрээ цэцэглэн хөгжиж байна.

  1. Би ерөнхийлөгчийн албан тушаалыг хашиж эхэлснээс хойш АНУ их хүчирхэг, баян, аюулгүй орон болсон.

  1. Дэлхийн бусад оронд АНУ-ыг төлөөлж танилцуулах нь миний хувьд их нэр хүндийн хэрэг байлаа. Би дэлхийн орнуудын удирдагчидтай найзалж нөхөрлөв.

  1. Ким Жон Унтай уулзсан. Бид үр бүтээлтэй, ашигтай яриа өрнүүлсэн.

  1. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унд баталсан арга хэмжээ болон эр зоригт нь баярлаж байна. Гэхдээ Пхеньяньд тавьсан хоригийг цөмийн зэвсэггүй болох хүртэл цуцлахгүй хэвээр нь байлгана.

  1. Ираны авлигад идэгдсэн дарангуйлал, Ираны удирдагчид үхэл, сүйрэл тарина.

  1. Ираны хэлэлцээр нь тэдний удирдагчдад ашигтай.

  1. Иран түрэмгийллээ үргэлжлүүлсээр байгаа нөхцөлд Ираныг ганцаардуулах хэрэгтэй.

  1. АНУ бүс нутаг болон Израйль, Палестиныг багтаасан найрамдал, тогтвортой байдлыг ирээдүйд бий болгохоо амлаж байна.

  1. АНУ иргэнээ хамгаалахын тулд хэзээ ч уучлал гуйхгүй.

  1. АНУ үргэлж бидний үндэсний сонирхол, эрх ашигийн төлөө ажиллах болно.

  1. АНУ олон улсын эрүүгийн шүүхийг дэмжихгүй, хүлээн зөвшөөрөхгүй.

  1. Хариуцлагатай орнууд тусгаар тогтнолоо заналхийллээс хамгаалах ёстой.

  1. АНУ газрын тос, байгалийн хий, цэвэр нүүрс экспортлоход бэлэн.

  1. Хууль бусаар дүрвэх нь хууль бус сүлжээ, дээрэмчдийг санхүүжүүлж, их ажиллаж хөдөлмөрлөдөг хүмүүсийг хохироохоос гадна ядуурал, гэмт хэргээс бүрдсэн хямралын мөчлөгийг бий болгодог.

  1. АНУ дүрвэх хөдөлгөөний дэлхийн шинэ гэрээнд оролцохгүй. Дүрвэх хөдөлгөөнийг олон улсын байгууллага удирдаж болохгүй.

  1. Бид хүн төрөлхтний эмгэнэлт явдлын гэрч болж байна. Саяхан Венесуэл дэлхийн хамгийн баян орнуудын нэг байсан. Гэтэл өнөөдөр социализм энэ орныг дампууруулж байна.

  1. Бидний хүүхдүүд ямар ертөнцөд амьдрах вэ. Ямар үндэстэн тэдний удам угсааг үргэлжлүүлэх бол.

Эх сурвалж: elespectador.com

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ