2008.7.3-нд хэн юу ярив-4: С.Баяр: Элбэгдоржоо, та нэг бага дарга цэрэгт тушаал өгч байгаа юм шиг ярихгүй шүү

2017-04-13

Түрүүч

2008.7.3-НД ХЭН ЮУ ЯРИВ-1: Н.Энхбаяр: Ерөнхийлөгчийн хувьд зөв зүйтэй гарц олохын тулд хамтран ажиллая гэж уриалж байна

2008.7.3-нд хэн юу ярив-2: Ц.Ганхуяг: ”Өнгөт хувьсгал” хийх гэсэн оролдлого л байсан болов уу

2008.7.3-нд хэн юу ярив-3: С.Баяр: Наадмаа сайхан хийх юм сан 

 

2008 оны долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр УИХ-д суудалтай намуудын удирдлагуудтай мөн оны долдугаар сарын 3-нд хийсэн зөвлөлдөх уулзалтын тэмдэглэлийг ямар нэг засваргүйгээр цувралаар хүргэж байна.

Ц.НЯМДОРЖ: /Гарөргөв/

Н.ЭНХБАЯР: -За, Нямдорж дарга.

Ц.НЯМДОРЖ: -Та бүгдийн амрыг айлтгаж байна. Энэ ийм л юм болж байна л даа. Монголын ардчиллыг галдан шатааж байх шиг байна. Иргэдийн сонгох, сонгогдох эрхийг шатааж байх шиг байна. Үзэл бодолтой байх эрхийг нь галдан шатааж байх шиг байна. Зан заншил, соёлын өвийг галдан шатааж байх шиг байна. Би үүнийг ингэж харж байна. Хоёрын хооронд байж байснаас байж байгаа юмыг байгаагаарньхэлчихсэнньдээр, нэгд.

Хоёрдугаарт, энэ болоод өнгөрсөн үйл явдал, үүнийг цаад эзэд, зохион байгуулагчдыг ард түмэн дөрөв, тав хоног телевизээр харж байна шүү дээ. Хүн болгон нэг хэлсэн үгтэй, үйл хөдлөлтэй, одоо үүнийгээ ард түмний гараар ороод шатаачихсан гэж хэлэх гэж байгаа бол энийг өөр тийшээ болгож хэрэггүй боловуу.

Гуравдугаарт, миний хэлэх гэж юм бол 2004 онд Багабанди Ерөнхийлөгч байхдаа нэг хэлчихсэн үг байдаг шүү дээ. "Энэ ард түмний сонголтыг засварлах эрх хэнд ч байдаггүй" гээд. Одоо өнөөдөр яригдаж байгаа ярианаас чинь хараад байхад улс төрийн намын дарга нар сонгуулийн дүнг зөвшөөрөхгүй гээд засах ньл дээ.

М.ЭНХСАЙХАН: -"Луйвар засах" гэж байгаа юм, "сонгууль засах" гэж байгаа биш. Та өчигдөр Их Хурал дээр хэлсэн үгээ яг давтаад сууж байгаа бол наадах чинь хагаралдаан болж байна билээ шүү . Ерөнхий сайд нь маш сайхан эв нэгдлийн тухай ярьж байхад та хагаралддаг яриа яриад л өчигдөр сууж байсан. Түүнийгээ энд давтаад байх хэрэггүй.

Ц.НЯМДОРЖ: -Хүлээж бай, би үгээ дуусгачихъя. Энэ ийм юм болох гэж байна шүү. Би тав дахь удаагаа, хуулийнхаа да гуу гарч байгаа хүн шүү. Хуйвалдлаа гэдэг асуудал яриад байгаа юм хүмүүс. Ямарч байсан би зөвшөөрөхгүйээ. Хуйвалдаанболоогүй.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Та Улаанбаатараас яриад манай саналыг дардаг, доромжилжбайжгардаг, хуйвалддаг.

Ц.НЯМДОРЖ: -Чи хуйвалддаг юм байга абиз, би хуйвалддаг хүн биш шүү. Мэдэх хүмүүс нь мэднэ. Жишээ нь, би нэг ч хүн рүү утсаар яриагүй шүү. Ардчилсан намын нэр дэвшигчид ч тэнд ажиллаж байсан шүү дээ.

Б.ЭРДЭНЭБАТ: -Тойргийн хэсгийн хороон дээр явуулсан дүнг ярьж байна шүүдээ.

М.ЭНХСАЙХАН: -"Монгол телевиз"-ийнхэн одоо Нямдоржийг гаргаад, тэгээд буцаагаад ард түмнийг хагаралдуулна, ямар хэрэг байна аа.

Б.ЭРДЭНЭБАТ: -Тойргийн хэсгийн хороон дээр манай хүн үнэмлэхтэй мөртлөө орж чадахгүй, оруулаагүй шүү дээ. Ерөөсөө үнэмлэхтэй мөртлөө оруулаагүй.

Ц.НЯМДОРЖ: -Бүх намын төлөөлөл сонгуулийн тойрог, хэсгийн хороод дээр ажилласан мөртлөө дараа нь "сонгуулийн хороодын гишүүдийг худалдагдлаа" гэсэн юм яриад байгаа юм байна лээ. Би сонгуулийн хороодын бүрэлдэхүүнийг судалж үзсэн, одоо байгаад байгаа юм. Хориод мянган хүн байна. 7870-аад хүн МАХН-д байна. 7807 хүн Ардчилсан намынх байна. Жишээ нь, МАХН-ын нэр дэвшигч ялчихсан тойрогт Ардчилсан намынхан худалдагдчихсан байж.

М.ЭНХСАЙХАН: -Та хоёр хоорондоо хуйвалдчихсан юм чинь яах юм бэ?

Ц.НЯМДОРЖ: -Хуйвалдсаныг нь тогтоох хэрэгтэй шүү дээ.

М.ЭНХСАЙХАН: -Хуйвалдсан юм чинь.

Ц.НЯМДОРЖ: -Тэгээд хуйвалдсан гэж байгаа бол баримттай юм хэлэх хэрэгтэйшүүдээ.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Баримтбайгаа, байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Байгаа, байгаа. Зөндөө байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Маш их баримт байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Зөндөө байгаа.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Маш их баримт бий.

М.ЭНХСАЙХАН: -Зөндөө байгаа.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Тэрийг нь цагдаад л өгчихгүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Одоо тэгээд цагдаад өгнө, өгнө.

М.ЭНХСАИХАН: -Одоо тэгээд тойроод хэрэлдээд байхюм уу, яахюм? гэдэг л асуудал байна.

Ц.НЯМДОРЖ: -Нэг иймасуудал байна. Бил лав тэр хуйвалдсан эсэхийг чиньмэдэхгүйюмбайна.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Биднармэдэжбайнааатэрийг.

Ц.НЯМДОРЖ: -Нэг ийм зүйл хэлье гэж бодож байна. Дараа нь ер нь одоо ингээд сонгуулийн дараа хүч хэрэглээд, зохион байгуулаад ингээд байх юм бол ер нь цаашдаа сонгууль явуулж хэрэггүй. Ялагдсан нь дандаа хүчирхийлэл үйлддэг. Яах гэж сонгууль хийдэг юм? Хэн нэг нь ялж, хэн нэг нь ялагддаг л биз дээ?

М.ЭНХСАЙХАН: -Та өчигдөр ярьсан. Ялагдсан нь хүч хэрэглэдэг гээд та ярихад Ардчилсан намд сонсогдож байгаа юм, бид нарт сонсогдож байгаа юм. Ялагдсан хүмүүс нь хүч хэрэглэсэн гэж та зөв ярьж байна уу? Та төрийн хүн шүү дээ.

Ц.НЯМДОРЖ: -Тийм. 2004 онд сонгуулийн дараа "Монгол телевиз" рүү хэн дайрч орсон билээ?

М.ЭНХСАЙХАН: -Та зөв ярьж байна уу?

Ц.НЯМДОРЖ: -Сонгуулийн ерөнхий хороо руу дайрсан. Өөрөө юу хийж байлаа? “Эхорон -Ардчилал” эвслийн дарга байсан байх аа. Одоо 2008 оны сонгуулийн дараа ч ийм юм болж байгаа биз дээ. Ард түмэн мэдэж байгаа шүү дээ.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Үгүй ээ, сонгуулийн булхайнуудыг удаа дараа зогсоохгүй болохоор л ийм юм болоод байгаа байхгүй юудаа.

Ц.НЯМДОРЖ: -Үүнийг ард түмэн мэдэж байгаа даа. Бид нар энд маргалдаж суугаад яахав.

М.ЭНХСАЙХАН: -Ард түмэн мэдэж байгаа, мэдэж байгаа, зөндөө мэдэж байгаа.

Ц.НЯМДОРЖ: -Тодорхой тойргууд дээр хуулийн зөрчилгарсан бол шалгадаг газар нь байгаа шүү дээ. "Эрүүгийн хууль"-д тодорхой заалтууд нь байдаг. Сонгуулийн ерөнхий хороо, тойргийн хороод шалгасан…

М.ЭНХСАЙХАН: -Намуудаа, энэ чинь 18 жил наадахаа ярилаа. Тэгээд юу шалгав, юу шалгаж тогтоов?

Ц.НЯМДОРЖ: -Зөрчилтэй юмнууд явагдсан бол цагдаагийн байгууллага эрүү үүсгээд шалгах эрх нь байгаа шүү дээ. Тэрийгээ та нар шалгуулах хэрэгтэй шүү дээ, бүх механизм нь байж байна шүү дээ. Иймл юм хэлмээр санагдаж байна. Тэгээд надад ганц хүсэлт байгаа юм. Энэ галдан шатаасан балмад хэрэг явдлыг зохион байгуулсан хүмүүсийг шалгахад битгий саад учруулаачээ. Ийм юм хэлэх гэсэн юм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хэн, хаана саад учруулаад байгаа юм бэ?

Ц.НЯМДОРЖ: -Саад учруулж магадгүй.

М.ЭНХСАЙХАН: -Би одоо Идэвхтэн дарга, Нямдорж дарга хоёроос асуумаар байна? Би анх удаа сонсож байна.

Ц.НЯМДОРЖ: -Би мэдэхгүй, зөндөө ажиллаж байсан мэдэхгүй.

М.ЭНХСАЙХАН: -Бид нар саад болоод байгаа юм уу?

Ц.НЯМДОРЖ: -Би тэгж хэлээгүй байна.

М.ЭНХСАИХАН: -Үгүйээ, тэгээд яагаад ийм асуудал босч ирээд байгааг би ойлгохгүй байна.

Ц.НЯМДОРЖ: -Үүний цаана ийм юм гараад байна. Наадахыг чинь бүгдийг нь ард түмэн харчихсан. Одоо ямар нэгэн юмыг наад ард түмэн чинь ойлгохоор салахгүй. Хэн зохион байгуулсан, яаж асуудал өрнөсөн. Харж л байна шүү дээ. Энэ ард түмэн чинь хууль мэддэг, нүдтэй, хоёр чихээрээ сонсчихсон. Тийм учраас энэ асуудлынцаана дахиад иймасуудал гаргуулахгүйнүүднээс шалгалтанд саад болохгүй л гэдгийг хэлье. Ганц горимын санал. Бүгдээрээ эндээс гараад галдан шатаасан газруудаар яваад, очоодүзчихье.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Хн. Юуг нь үзэх юм, тэр чинь.

Ц.НЯМДОРЖ: -Үзье.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Яах гэж байгаа юм?

Ц.НЯМДОРЖ: -Яг юу болсон, тэнд юу үлдсэн?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Та бид нарыг шатаасан гэж ард түмэнд харуулах гэж байгааюмуу, тиймээ? Амар юм болох нь шив дээ.

Ц.НЯМДОРЖ: -Энд өөрийн нь ойлголт их өөр болно. Очоод үзчихвэл яасан юм?

М.ЭНХСАЙХАН: -Өчигдөр буудуулсан хүмүүсийг бүгдийг нь очиж үзсэн байнабилээ. Таүзсэнүү? Очсонуу, буудуулсан хүн дээр очсон уу?

Ц.НЯМДОРЖ: -Тэр чинь оруулдаггүй юм л даа.

М.ЭНХСАЙХАН: -Үгүй ээ орчихсон. Наана чинь орчихсон наад Энхболд дэргэд чинь сууж байна. Наад Элбэгдорж сууж байна.

Ц.НЯМДОРЖ: -Үүнийг хэлмээр байна. Тэр хүмүүстэй нь очиж уулзъя.

М.ЭНХСАЙХАН: -Шархадсан хүмүүстэй юу?

Ц.НЯМДОРЖ: -Галдан шатаасан байруудаар нь, Соёлын төв өргөөгөөр оръё, МАХН-ын байраар оръё. Юу үлдэж вэ.

М.ЭНХСАЙХАН: -Бид нар буруушааж байгаа шүү дээ. Тэгэхдээ та нар хоорондоо ингээд тоглоод байх чинь зовлонтой байгаа байхгүй юу.

Ц.НЯМДОРЖ: -Энэ улсын гол улстөрийг хийж байгаа хүмүүс энд сууж байна. Ер нь бүгдээрээ үзчихвэл яасан юм?

Н.ЭНХБАЯР: -За.

М.ЭНХСАЙХАН: -Ерөнхийлөгчөө, би товчхон үг хэлчихье тэгэхүү? Задгай ярьж байна гэж ойлгоод, Ерөнхийлөгчөө, товчхон үг хэлчих үү?

Н.ЭНХБАЯР: -За яахав, одоо Ардчилсан намын дарга ярьчихаг, тэгээд дараа нь. За, Нямдорж даргыг сонслоо. Элбэгдорж дарга ярих уу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -За, амиа алдсан хүмүүсийн юуг бол хараагүй юм байна. За, юуны өмнө зогсоох шаардлагатай болчихсонтаван асуудалбайна. Хүний амь насыг бүрэлгэсэн энэ асуудлыг Улсын Ерөнхий прокурорын хяналт дор тийшээ татаж авч шалгах хэрэгтэй байна. Цагдаа оролцсон байж болзошгүй тэр асуудлыг тэгж шалгадаг. Ганболдоо, мэднэбиз дээ, тиймээ?

М.ГАНБОЛД: -Мэдэжбайгаа. Өнөөдөртатаадөгчихсөн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тийм, татаж өгөхёстой. Тэр бүх эд мөрийн баримттай нь. Тэр аллагын эздийг тогтоох ёстой . Энэ дээр бичиг хийсэн Ерөнхий прокурорт өгөх, үүнийг өгье.

Хоёр дахь асуудал тамлаж байгаа зүйлээ зогсоо, Баяр дарга аа ! 700 залуучууд тэнд аваачаад тамлаж байна. Галуун цуваагаар явуулаад, бүгдийг нь зодож байна. Заримынх нь эрүүл мэнд асар муудсан байна. Зарим нь нас барсан сураг байна. Энэ зүгээр хүмүүсээс ирж байгаа мэдээ. Тамлагаагаа зогсоо!

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Сая Баттулга, хэн хоёр очсон байна. Хүний эрхийн дэд хорооныхон очсондоо, тийм юм байхгүй гэсэн.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тамлагаагаа зогсоо. Бүгдийг нь очиж шалгасан, тийм.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -За, сонсчихъё.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэррүү оруулах хэрэггүй. Тамлагаагаа зогсоо.

Д.ЛҮНДЭЭЖАНЦАН: -Би сая Мөнх-Оргил руу ярилаа л даа. Тийм юм байхгүйгэжбайсаншүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Тэр хүмүүсийг сулла. Сулла. Тэр залуучуудыгтэгж тамлахаазогсоо.

Гурав дахь асуудал нэг талын худал сурталчилгаагаа зогсоо. Тэр радио, телевиз дээр байгаа Хэвлэлийн албаны дарга Батбаатарыг дуудажав. Тэнд орж байгаа бүх мэдээллийг шалгаад сууж байна. Би энд албан ёсоор төлөөлж ирсэн гээд дуудаад сууж байна.

С.БАЯР: -Элбэгдоржоо, зөв харьцмаар байна шүү, та. Та нэг бага дарга, цэрэгт нэг тушаал өгч байгаа юм шиг ярихгүй шүү.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Харин түүнийгээ зогсоолдоо.

С.БАЯР: -Асуудлаа заавал зөв зүйтэй, улстөрийн соёлтой ярьаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хэвлэлийн албаны даргаа татаж ав л даа . Тэр радио, телевиз дээр ажиллаж байгаа хэвлэл , мэдээллийн хүмүүсийг битгий тэгж дарамтал.

С.БАЯР: -Нэг бага дарга орж ирчихсэн юм шиг битгий загнаад бай.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Битгий тэгж дарамтал.

Б.ЖАРГАЛСАИХАН: -За, битгий тэгж хэрэлдэцгээ. Элбэгээ тайван.

С.БАЯР: -Чи тушааж байдаг юу юм бэ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Харин би шаардаж байна. Ганц улсын телевиз, ганц

улсын радио байхаа боль.

С.БАЯР: -Энэ ийм микрофон тавьчихаар хөөрчихдөг юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бусад энэ хэвлэлийг бүгдийг нь гарга. Бусад хэвлэлийг

нь…

С.БАЯР: -Энэ бичлэгээ боль.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Яагаад больдог юм, бич. Бич л дээ та нар.

С.БАЯР: -Юу ярьж байгаа юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Одоо ингэж захирдаг юм уу?

С.БАЯР: -Ийм юм (сурвалжлагчийн микрофон) тавьчихаар л ингээд өвчин тусчихсан юм шиг ярьж байгаа байхгүй юу.

М.ЭНХСАЙХАН: -Би түрүүн анхнаасаа үүнийг гаргачихъя гэж хэлсэн шүүдээ.

Одоо ингээд та хоёр тэгж хэрэлдээд яах вэ дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Нэг талын сурталчилгаагаа зогсоо.

С.БАЯР: -Балай хог вэ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бусад хэвлэл, мэдээлэлд боломж олго.

Б.ЖАРГАЛСАИХАН: -Элбэгдоржоо, жаахан тайван ярьаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -За, дөрөв дэх зүйл энэ хууль бусаар төрийн эргэлт хийх гэдэг үйл ажиллагаагаа бас зогсоо. Энэ онц байдлыг хугацаагаар нь зогсоох ёстой шүү, дөрөвхоногт.

С.БАЯР: -За. Ингэж яривал асуудал өөр, асуудал өөр явна шүү дээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Энэ Монгол Улсын нэрхүнд унагаждууслаа. Ийм таван зүйлийг шаардъя. Тэр гарах гарцын тухай дараа нь ярья. Энэ Ардчилсан намын бичиг, дээр нь тэр сая намайг Ерөнхийлөгчтэй уулзах тэр мэдээлэл ирж байхад манай нам дээр тэр алагдсан (нас барсан) хүмүүсийн ар гэрийнхэн ирсэн. Бичиг хийж өглөө шүүдээ. Ямар ч мэдээлэл өгөхгүй байна. Бүх бичиг баримт, утастайгаа, утасны дугаартайгаа, авгайнхаа утасны дугаарыг хүртэл хийгээд явж байсан ийм онц цагдаагаар ажиллаж байсан хүнийг эрүүнээс ньар дагзыгньгарталзадбуудаж, хөөжбуудсан байгаа юм. 6 хүнийг хөөж буудсан, түүний 4 нь тэр дороо нас барсан. Эмнэлэгт орж ирээд зарим нь 30 метр яваад нас барсан. Одоо 2 хүн нь эмнэлэгт байна. Тэр гэрчүүдийг дарамтлахаа зогсоох хэрэгтэй шүү. Энэ зүйлүүдийг хэлье. Тэгээдтэр хүмүүсийнар гэрийнхэннадад бичиж өгсөн, Ерөнхийлөгчтэйуулзах гэж байгаа болэнэасуудлыгтавьжөгөөчээгэсэнэнэбичгийгби Ерөнхийлөгчидөгье.

Жич: Ардчилсан намаас Улсын ерөнхий прокурорт хандсан албан бичгийн хувийг Ерөнхийлөгчид өгөв.

Мөн бас Ерөнхий прокурорт хандаж явуулсан. Энэ шалгалтын асуудлыг Ерөнхий прокурортатаж авч харъяаллын дагуу шалгах хэрэгтэй. Энэ хуулийн дагуу ийм л байдаг. Яах гэж хоёр, гурав хоног тэндтийм боломж олгохгүйгээр, Прокурорын зүгээс хүсэлт тавьсаар байхад ийм юм биш үү гэж зарим хүмүүс хэлсээр байхад зогсоосныг би ойлгохгүй байгаа шүү.

Н.ЭНХБАЯР: -За. Тэгэхээр юуны өмнө энд ойлголцож, энэ нөхцөл байдлаас гарах гарцын тухай ярилцъя гэж та бүхнийг урьсан байгаа . Тийм учраас түүнийгээ ярих хэрэгтэй. Мэдээж хэрэг бас зарим асуудлууд дээр санал бодлоо хуваалцах байдал байхыг үгүйсгэхгүй. Бид өнөөдөр өглөө шийд гаргаад Прокурор дээр татчихсан байгаа. Тэнд…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Яагаад өчигдрөөс өмнө өгч болоогүй юм бэ.

С.БАЯР:-Чиюуюмбэ?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Үгүй ер нь. Би асууж байна.

Н.ЭНХБАЯР: -Онцгой байдалд ажиллах штаб байгуулагдаж ажиллаж байгаа. Штаб ажлаа Аюулгүй байдлын Зөвлөлд танилцуулж, зохих шийдвэрийн дагуу ажиллаж байгаа. Штаб өчигдөрөөрөө Улсын Их Хуралд энэ асуудалтай холбогдуулж асуудал ярих үед цагдаатай холбоотой асуудал яригдсанучраас шөнөдөөхуралдаад, өглөө Аюулгүй байдлын Зөвлөлд танилцуулж, энэ хэргийн мөрдөн байцаалтыг Прокурор руу шилжүүлье гэсэн ийм саналыг оруулж ирж бид шийдсэн. Өчигдөр Улсын Их Хурал миний ойлгож байгаагаар 5 цагаас /17 цаг/ энэ асуудлыг авч хэлэлцсэн учраас, шөнийн 3, 4 цагийн үед шийдвэр гаргасан учраас ингэж шийдсэн юм.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хоёрдахь асуудал тэр хүмүүсийг тамлаж байгаа асуудал?

Н.ЭНХБАЯР: -Хоёрдугаарт, өнөөдөр бид бас Штабын дагуу…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Худал мэдүүлэг авч байгааг?

Н.ЭНХБАЯР: -18 нас хүртэл…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Вышинский шиг ажиллаж байгааг юу гэх вэ?

С.БАЯР: -Чи зүгээр бай. Чи мэддэг юмуу?

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи зүгээр байж бай за.

С.БАЯР: -Чи зүгээр байжээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Чи зүгээр бай.

Н.ЭНХБАЯР: -За тайван бай. 18 нас хүртэлх хүүхдүүдийг бүгдийг нь суллаж байгаа. Бусад хүмүүсээс маш хурдан процедураар тэр үйл ажиллагаандяаж оролцсон гэдгийг нь тогтоогоод, гэр оронд нь хүлээлгэж өгөх ажлыг маш хурдан, богино хугацаанд…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Ерөнхийлөгчөө, тэднийг зодож байна. Тамлаж байна.

Н.ЭНХБАЯР: -Тийм асуудал, тодорхой баримт байгаа бол тийм ажилхийж байгаа хүмүүстэй бол шууд хатуу хариуцлага тооцно. Үнэхээр тэрийг шалгаж үзье. Хүний эрхийн байгууллага байнга ажиллаж байгаа, ажиллах ёстой гэж бид ингэж үзэж Хүний эрхийн комисс тэнд ажил лаж байгаа. Бид бас тэндээс мэдээлэл авъя. Тэгээд сая өөрийн чинь хэлж байгаа зүйлийг шалгая.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Бүх хяналтыг нээвэл яасан юм бэ?

Б.ЭРДЭНЭБАТ: -Чимээгүй.

Н.ЭНХБАЯР: -Хэвлэлийн хувьд штабаас оруулж ирж байгаа санал бол өчигдөр Улсын Их Хурал нэгэнт энэ асуудлыг шийдсэн, тэр зарлигийг бүхэлд нь дэмжсэн учраас тэр горимоороо яваад, тав дахиас хагас сайнд шилжихшөнө энэ асуудал шийдэгдэнэ. Тэгэхдээ зөвхөн 4 канал телевизийн л асуудал байгаа болохоос биш цаананьФМрадио, бусадрадионууд, сонинууд…

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Вэб сайтууд хаагдсан байгаа.

Н.ЭНХБАЯР: -Вэб сайтууд бүгдээрээ ажиллаж байгаа.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Вэб сайтууд хаагдсан.

Н.ЭНХБАЯР: -Вэб сайтууд хаагдсан байна уу?

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Вэб сайтууд ажиллаж байна лээ.

М.ЭНХСАЙХАН: -Хаачихсан байна. Өглөө би үзэх гээд ерөөсөө чадахгүй байна, одоо ерөөсөө.

Н.ЭНХБАЯР: -Өө, тэр ажиллаж байгаа.

М.ЭНХСАЙХАН: -Ажиллахгүй байна.

Н.ЭНХБАЯР: -Ажиллаж байгаа , ажиллаж байгаа . Хаасан тийм ямарч шийдвэр, хэн ч гаргаагүй.

Б.ЖАРГАЛСАЙХАН: -Манайх ажиллаж байна лээ.

Ц.ЭЛБЭГДОРЖ: -Хэвлэлийг хаах болвол Их Хурлаас…

Н.ЭНХБАЯР: -Тийм. Улсын Их Хурал дээр гаргасан шийдвэрийн дагуу бид ажиллаж байгаагэж ойлгож байгаа. Тийм учраас тэр зарчмаараа явна. Түүнээс хэвлэл, мэдээлэл дээр тэр 4 каналын асуудлыг бид ярьж байгаа. Харин тэр 4 канал дээр гаргасан хууль бус үйл ажиллагаа явагдахад бүх каналууд ажиллаж байсан. Тэр каналууд дээр хийгдсэн бичлэгүүдийг бүгдийг нь хууль хяналтын байгууллагууд авч үзэж, тэнд үнэхээр турхирсан , хууль бус үйл ажиллагаа явуулсан эздийг нь олж тогтоох ажил явагдаж байгаа. Түүн дээр миний ойлгож байгаагаар хэвлэлийн байгууллагууд мэдээллийг шуурхай сайн өгч, түүнийг үзүүлж байгаа юм билээ.

Үргэлжлэл бий…

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ