М.Дүгэрсүрэнг дэмжигчид Монгол HD телевизийн удирдлагад хүсэлт хүргүүлэхээр болжээ

2016-11-14

Х.ЦОМ

Өчигдөр буюу 2016.11.13-ны өдөр болсон Авьяаслаг Монголчууд шоунд уртын дуучин М.Дүгэрсүрэн эцсийн шалгаруулалтын 8-д үлдээгүй билээ. Тэгвэл уртын дуучныг дэмжигчид Монгол HD телевизийн удирдлагад  хүсэлт хүргүүлэхээр болжээ. Тус хүсэлтэд “Энэхүү шалгаруулалтад олон хүн сэтгэл дундуур байгаа бөгөөд Монгол өв соёл, урлагийг түгээх, өвлүүлэх, төрмөл авьяастан М.Дүгэрсүрэнг эцсийн шалгаруулалтанд үлдээж, финалын 8-н хүний тоог 9 болгох хүсэлт Монгол HD телевизийн удирдлагуудад гаргаж байгаа билээ. Санал, хүсэлтийг 2016 оны 11 дүгээр сарын 17-н буюу Пүрэв гаригт Монгол HD телевизийн удирдлагуудад уламжлахаар төлөвлөж байна.” гэсэн байна. Хүсэлтийг Авьяаслаг Монголчууд" шоунд оролцогч уртын дууч М.Дүгэрсүрэнг дэмжигчид фэйж хуудсанд байршуулсан бөгөөд хэдэн зуун хүний дэмжиж түгээж байна.

Эх сурвалж: www.polit.mn


 

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд манай сайт хариуцлага хүлээхгүй болно. Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Холбоотой мэдээ