Полит-Анализ: Газрын багц хуулийг хэрхэн өөрчлөх вэ?

2022-11-17
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Парламент Газрын багц хуулийг хэлэлцэж эхэлсэн. Эрх баригч намын бүлэг хуулийн төслийг ерөнхийд нь дэмжсэн бол энэ долоо хоногт нэгдсэн чуулганаар хэлэлцэх товтой байна. Тус хуулийг гол үзэл санаа нь газрыг үнэ цэнтэй болгоход оршино гэдгийг хууль санаачлагчид онцолж байгаа билээ. Газрын багц хуульд ямар өөрчлөлт орох тухай онцлон хүргэж байна. 

Газар бол улсын үндэс, тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал билээ.  Монгол Улс газрыг хувийн өмчлөлд шилжүүлээд 20 жил болжээ.  Энэ хугацаанд  газрынхаа 0.04 хувийг өмчлүүлж, өнөөдрийн байдлаар Монгол Улсын 1.1 сая иргэн газар өмчлөх болон эзэмших харилцаанд орсон байна. Гэсэн ч өнгөрсөн хугацаанд Газрын хуультай байсан ч хуульгүй мэт аягласан гэдгийг хууль санаачлагчид онцолж буй.  

  • Ийм учраас тус хуулиар газрын шинэтгэлийн цаана байгаа далд эдийн засгийг ил болгох, татвар авах зэрэг асуудлыг шийднэ.\
  • Газрын харилцааны бодлого нь зургаан сайдад салангид явж ирсэн. Тусгай хамгаалалттай газрын асуудлыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд, Уул уурхай ашигт малтмал нь Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, чөлөөт бүс, хил орчмынх нь газар Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээнд, хот суурин газрын асуудал нь Барилга хот байгуулалтын сайдын хүрээнд,  бүртгэлийнх нь асуудал Хууль зүйн сайдад гэхчлэн салангид байгааг давхцалгүй, иргэдэд нээлттэй байдлаар шийднэ. 
  • Тогтсон нэгдсэн бодлоготой түүнийгээ ягштал хэрэгжүүлдэг зарчим руу цаашдаа явна. 
  • 2002 онд Газрын тухай хууль батлагдсанаас хойш 32 удаа нэмэлт өөрчлөлт орсон. Газар олголт тус, тусдаа явж ирснийг Газрын тухай багц хуулиар цэгцэлнэ.
  • Улаанбаатар хотод дүүргийн хэмжээнд газар олголт хийдэг байсан бол багц хуулиар хотоос цахимаар шийднэ.
  • Газрын хууль нь Иргэний хуулийн үндсэн асуудлуудтай зөрж байсныг нийцүүлнэ.
  • Орон сууцны доорх газрыг үнэлдэг болно.
  • Хүүхдүүдийн өмнөөс эцэг, эх нь газрын асуудлыг шийддэг бол 18 нас хүрч байж шийдэх.\
  • Нийгмийн зайлшгүй хэрэгцээнд зориулан газар чөлөөлөх, хот байгуулалтыг газартай нь холбож өгөхөөр хуулийн төслийг хэлэлцэж эхлээд байна. 

Эх сурвалж:www.polit.mn 

ERDENE
Өдрийн мэнд элэг нэгт Монголчууд минь Би Эрдэнэ байна, таны бөөр хууль бус, эрүүл мэндэд аюултай тул зарахаа зогсооно уу Би Элон Маскийн буяны байгууллагаас асар их санхүүгийн дэмжлэг авсан Миний бизнесийг дэмжихийн тулд надад $150,000 доллар хандивласан, таны эрүүл мэндэд аюултай байхад яагаад бөөрөө зараад байгаа юм бэ, иймээс дэлхийн хамгийн баян хүн чин сэтгэлээсээ тусалж байна. https://www.bbc.com/news/business-64645888 Тэдэнтэй elonxm23@gmail.com www.muskfoundation.org хаягаар холбогдож санхүүгийн дэмжлэг аваарай Би ашиг хүртэгч байсан тул амжилт хүсье
Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

12 цаг 19 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

15 цаг 11 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

15 цаг 16 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

15 цаг 21 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

15 цаг 26 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Өчигдөр 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Өчигдөр 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Өчигдөр 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Өчигдөр 17 цаг 29 мин