Полит-Анализ: Төгрөг VS Доллар

2022-09-29
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Засгийн газраас 2023 оны Төсвийн төслийг  УИХ-д өргөн барихад бэлэн болжээ.  Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар эдийн засгийн нөхцөл байдлын талаар мэдээлэхдээ гол асуудал нь төгрөгийн ханшийн уналт болоод байгааг онцлов.  Өчигдрийн байдлаар ам.долларын эсрэг төгрөгийн албан ханш 3310, “Найман шарга”-ынх 3510 төгрөгт хүрээд байна.  Тэгвэл ирэх оны төсөвт уул уурхайн экспортын асуудлаас гадна төгрөгийн ханшийн уналт асуудал үүсгэж мэдэхээр байна.

Өнгөрсөн даваа гарагт 3.248.97 төгрөг байсан Монголбанкны албан ханш ийнхүү 3.310 болж, 61 төгрөгөөр нэмэгджээ.  Төгрөгийн ханш сүүлийн хагас жилийн хугацаанд 13 хувь сулраад байна. Монголбанкны зүгээс оны сүүлчээр ханш тогтворжих хүлээлттэй байгааг мэдээлсэн. Монголбанкны дэд ерөнхийлөгч Г.Энхтайван оны өмнө 800 орчим сая ам.доллар орж ирэх хүлээлттэй байгааг хэлсэн. Тодруулбал "Эрдэнэс Тавантолгой", "Оюу толгой", "Эрдэнэт үйлдвэр" зэрэг аж ахуйн нэгж экспортын орлогоо Монголбанканд тушаах хүлээлттэй байна. Мөн арилжааны банкууд олон улсын санхүүгийн байгууллагаас дунд хугацааны санхүүжилт болгон 200 орчим сая ам.долларыг татахаар байгаа бол Азийн хөгжлийн банкнаас Монгол Улсад олгохоор болсон 100 сая ам.доллар оноос өмнө орж ирнэ. Тэгэхээр валютын орох урсгал тогтворжиж, валютын захад үүсээд байгаа хомсдол арилна гэж Монголбанк үзэж байгаа" гэсэн юм.

Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар "Оны эхэнд 4.4 тэрбум ам.доллар байсан валютын нөөц өнөөдрийн байдлаар 2.4 тэрбум ам.доллар болж байна. Иймд нөөцөө нэмэгдүүлэх шаардлагатай байгаа. 2023 онд Засгийн газар экспортын хэмжээгээ цар тахлаас өмнөх үеийн хэмжээнд хүргэхээр зорьж байгаа” гэлээ.

Мөн Азийн хөгжлийн банкнаас “Монгол Улс энэ оны  арванхоёрдугаар сард “Чингис” бондын 137 сая ам.доллар, 2023 онд “Гэрэгэ” бондын 536.6 сая ам.доллар төлөх хуваарьтай байгаа юм. Мөн 2024 онд “Хуралдай” бондын 600 сая ам.долларын өр, 2023 онд Монгол Улсын Хөгжлийн банк 30 тэрбум иений, “Самурай” бонд болон 500 сая ам.долларын “Евро” бондын төлбөрийг барагдуулах ёстой. Цаашид валютын ханш улам суларвал гадаад валютаар нэрлэгдсэн их хэмжээний өртэй Монгол Улсын хувьд өрийн дарамт улам нэмэгдэхийг Азийн хөгжлийн банк анхааруулж байна.

Эх сурвалж:www.polit.mn

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

4 цаг 10 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

7 цаг 2 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

7 цаг 7 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

7 цаг 12 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

7 цаг 17 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

19 цаг 35 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

19 цаг 36 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

19 цаг 38 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

20 цаг 48 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Өчигдөр 13 цаг 42 мин