АН 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ өнөөдөр СЕХ-нд хүлээлгэн өглөө

2024-04-28
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Ц.БАЯР

Ардчилсан нам 2024 оны УИХ-ын сонгуульд оролцох хүсэлтээ сонгуулийн хуулийн дагуу өнөөдөр /2024.04.28/Сонгуулийн ерөнхий хороонд хүлээлгэн өглөө. АН-ын дарга Л.Гантөмөр энэ үеэр мэдээлэл хийв. Тэрээр “Энэ удаагийн сонгууль урд хожид болоогүй хар PR-ийн сонгууль болох шинжтэй боллоо. Ер нь УИХ-ын сонгууль нь дөрвөн жилийн хугацаанд гишүүд нь юу хийсэн тайлангаа тавьдаг гишүүн болохоор өрсөлдөж байгаа нь ирэх дөрвөн жилд юу хийх вэ гэдгээ хэлдэг ийм л зүй тогтлоор явах учиртай. Гэвч харамсалтай хэн нэгнээ гүтгэдэг, харлуулдаг ийм байдал газар авч байна. Тиймээс бусад улс төрийн хүчнээс  шударгаар өрсөлдөцгөөе.Эрүүл саруул улс төрийг авчрахын төлөө хэдүүлээ хамтдаа байя. Мэдээж бид хэчнээн уриалаад ч хүчин мөхөсдөж буй ч Монголын ард түмэн минь хэрсүү байгаарай. Ирж буй төрийг сонгох юм гэдгийг анхаараарай” гэлээ.

Ардчилсан нам шударга сонгуулийн төлөөх хяналтад гол анхаарлаа хандуулна

Түүнчлэн нэрсийн жагсаалттай холбоотой зөрчил, гомдол АН-д олноор ирж байна. Зарим гишүүд Сонгинохайрхан дүүргээс 4-5 мянган хүнийг Сүхбаатар, Чингэлтэй дүүрэг рүү нүүлгэж байна. Манай хаяг дээр  байдаггүй хүн нүүж ирээд байна.Тиймээс нэрсийн жагсаалтын будлиангүй сонгууль хийх саналыг СЕХ-нд тавилаа. АН Улсын бүртгэлийн газрын даргад байр сууриа илэрхийлж захидал бичнэ. Хяналтын дэд хороог бүрэн ажиллуулах  боломжийг Засгийн газраас шаардана. Нэг хүн 2-3 удаа зарим нь нэг өдрийн дотор 4-5 газар санал өгдөг явдал өмнөх сонгуульд байсан одоо бүр илүү давтагдах болоод байна. Тиймээс нэг  санал ч гэсэн  маш үнэтэй. Монгол Улсын төсөв 26 их наяд төгрөг. Тэгэхээр нэг санал ийм хэмжээний мөнгөтэй тэнцэхээр байна. Гэтэл зарим нэг нэр дэвшигчээс мөнгө аваад гэр бүлээрээ тухайн газарт  нүүж очиж байгаад санал өгдөг явдлыг монголчууд аа болих хэрэгтэй. Монголчууд үүнийг  зогсоох хэрэгтэй. Монгол хүн бүр шударга сонгуулийн төлөө тэмцээсэй. Хоёрт, одоо энэ байдал улам нарийсаж “амьд” хорооны зохион байгуулалтад орж  хэсгийн хороо хэсэж санал өгдөг болжээ. Манайхан үүнийг таслан зогсооё. Ардчилсан намын сонгуулийн штаб шударга сонгууль болох хяналтыг хэрэгжүүлэхэд гол анхаарлаа хандуулна гэлээ.  

Эх сурвалж: www.polit.mn

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

2 цаг 41 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

2 цаг 54 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

8 цаг 49 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

8 цаг 54 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

8 цаг 54 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

8 цаг 59 мин
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ

Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талы

9 цаг 4 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу

Уг нь намууд УИХ-д нэр дэвшүүлэхтэй холбоотой байр сууриа эртнээс илэрхийлж байсан

9 цаг 14 мин
Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрий

9 цаг 19 мин