Т.Доржханд: Саналын хуудас хоёр тусдаа байх шаардлагатай байна

2024-04-28
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

УИХ-ын Сонгуулийн саналын хуудас”-ны асуудлаар улс төрийн намын төлөөллүүдТөрийн ордонд мэдээлэл хийлээ.  Энэ үеэр сонгуулийн саналын хуудсыг илүү ойлгомжтой болгохтой холбоотойгоор СЕХ-нд шаардлага хүргүүлж буйгаа хэлж байсан юм. 

УИХ-ын гишүүн, ХҮН-ын дарга Т.Доржханд "Нэр бүхий долоон намын төлөөлөл нэгдээд СЕХ-нд шаардлага хүргүүлж байна. Шаардлага нь үндсэн хоёр агуулгатай. Энэ удаад сүүлийн 30 жилийн хугацаанд өрнөөгүй онцлогтой сонгууль болно. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн хүрээнд парламентын 126 гишүүнийг сонгоно.  Тодруулбал нэг тойргоос 78 гишүүнийг сонгоно. Харин жагсаалтаар буюу намын нэр дугуйлах байдлаар 48 гишүүнийг сонгох учиртай. Үр дүнд нь Монгол Улсад олон тооны солонгорсон парламент үүсэх хүлээлттэй байгаа. Нэг нам хязгааргүй эрхтэй бус, олон сөрөг хүчин бий болно. Ингэснээр эргээд Засгийн газарт хяналт тавьж, хоорондоо бодлогын мэтгэлцээн өрнүүлж чадахуйц эрүүл, амьд парламент үүснэ. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд СЕХ-ноос зайлшгүй анхаарах ёстой асуудлууд байна.  Зургаадугаар сарын 28-нд сонгууль зохион байгуулагдах үед саналын хуудасны асуудал давхар яригдана.  Саналын хуудас нь хоёр тусдаа байх ёстой хэмээн үзэж байна. Өөрөөр хэлбэл 78 тойргоос нэр дэвшигч нар нэг хуудас дээр тусдаа, жагсаалтаар нэр дэвших хүмүүс нь өөр хуудас дээр тусдаа 48 нэр бүхий жагсаалт байх. Хэрэв саналын хуудас хүчингүй болсон тохиолдолд, нэг хуудсан дээр аль алиныг нь тэмдэглэсэн тохиолдолд жагсаалт хүчингүй болох магадлалтай" хэмээв. 

Эх сурвалж:www.polit.mn 

Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

6 цаг 21 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

6 цаг 22 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

6 цаг 24 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

7 цаг 34 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

11 цаг 20 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

11 цаг 33 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

17 цаг 28 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

17 цаг 33 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

17 цаг 33 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

17 цаг 38 мин