Фүкүшима цахилгаан станцын далайд цутгаж буй усыг шинжилж эхэллээ

2024-04-24
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Н.ЖАРГАЛМАА

Олон улсын атомын энергийн агентлаг мягмар гарагаас эхлэн Фүкүшима цахилгаан станцын Номхон далайд гаргаж буй усны цацраг идэвхийн хэмжээг шинжилж эхэллээ. Сүйрсэн атомын цахилгаан станцын ашигласан усыг далайд гаргахтай холбоотой хэд хэдэн үл ойлголцол үүссэн ч олон улсын атомын энергийн агентлаг “Аюулгүй” хэмээн баталсан юм. Ийнхүү өнгөрсөн оны наймдугаар сараас хойш хийгдэж буй хоёр дахь удаагийн шинжилгээ юм.

Шинжилгээний багийг ахалж буй Олон улсын атомын энергийн агентлагийн төлөөлөгч Густаво Карузо “Япон улс ОУАЭА-гийн хяналт шалгалтыг дэмжин хамтран ажиллаж байгаад таатай байна. Ингэснээр энэхүү төслийг аюулгүй, ил тод явуулах боломжийг нээж байна. Энэхүү хараат бус, шинжлэх ухаанд суурилсан арга барил нь нийт япончууд төдийгүй бусад орны ард түмэнд итгэх итгэлийг бий болгоход тусална” хэмээн тус улсын гадаад хэргийн яаманд хийсэн нээлтийн хуралдааны үеэр хэлжээ.

Мөн тэрээр шинжилгээний дүн долоо хоногийн сүүлээр гарч, хоёр дахь тайланг гаргана гэлээ. Олон улсын атомын энергийн агентлагийн шинжээчдийн бүрэлдэхүүнд Аргентин, Австрали, Их Британи, Канад, Хятад, Франц, Орос, Өмнөд Солонгос, АНУ, Вьетнам зэрэг олон улсын бие даасан шинжээчид багтжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 24. ЛХАГВА ГАРАГ. № 81 (7325)

 

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

3 цаг 42 мин
Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

Н.Номтойбаяр: Миний бие хуульд зааснаар сонгуульд нэр дэвших бүрэн эрхтэй

3 цаг 54 мин
"Орон нутагт багийн эмч дутагдалтай байна"

​​​​​​​“Зууны мэдээ” сонин “Хэв маяг хэмнэл” буландаа Булган аймгийн эрүүл мэндий

9 цаг 49 мин
Сэтгэл зүйн үйлчилгээ монголд болон бусад улсад

Сэтгэл зүйн зөвлөгөө нь мэргэжлийн гэх тодорхойлолтоор анх дэлхи

9 цаг 54 мин
Ажиллаж байгаа үедээ түүхийг бүтээж, амжилт гаргах нь миний зарчим

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн түр хорооны дарга, Баянзүрх дүүргийн МАН-ын дарга Энхтайваны Бат-Амгалантай ярилцлаа.

9 цаг 54 мин
Б.Энхбаяр VS Л.Энхбилэг

Хууль зүйн байнгын хорооны өчигдрийн хуралдаанаар Эрүүгийн хэрэгт эр

9 цаг 59 мин
Өнөөг хүртэл “хулгай”-д холбогдоогүй, УИХ-д очоод “хулгай”-г хамгаалахгүй хүмүүсээ нэр дэвшүүлсэн намд л боломж ирнэ

Угтаа улс төрийн намууд “...Тухайн горилогчийн олон нийтийн дундах нэр хүндийг харна” гэдэг нэг талы

10 цаг 4 мин
Нэр дэвшүүлэх ажиллагаа генсекүүдийнх нь хэлж байснаар явах уу

Уг нь намууд УИХ-д нэр дэвшүүлэхтэй холбоотой байр сууриа эртнээс илэрхийлж байсан

10 цаг 14 мин
Намуудад өгчихмөөр зөвлөгөө: “Нөгөөдүүл”-ээсээ татгалзчих!

УИХ-ын 2024 оны ээлжит сонгуульд нэр дэвшигчдээ тодруулах улс төрий

10 цаг 19 мин