Ц.Сэргэлэн: Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллага дээд зэргээр хангах ёстой

2024-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /04.23/ хуралдаанаар Монгол Улсын шүүх эрх мэдлийн хөгжлийн бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцлээ. Уг тогтоолын төсөлд шүүх байгууллагын байрыг шинээр барих, шүүгч нарын орон тоог нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг тусгажээ.Сүүлийн жилүүдэд шүүхээр асуудлаа шийдүүлэх маргаан эрс өссөнөөс шүүгч нарын ажлын ачаалал эрс өссөн төдийгүй байр шинээр барих асуудал тулгарч байгаа юм.Монгол Улсын хэмжээнд өнөөдрийн байдлаар 116 шүүх үйл ажиллагаа явуулж байгаа бол 520 орчим шүүгч ажиллаж байна. Нэг шүүгчид 700 гаруй нэхэмжлэх ногддог аж.

УИХ-ын гишүүн Ц.Сэргэлэн:-Кибер аюулгүй байдлыг шүүх байгууллагад дээд зэргээр хангах ёстой. Шүүх нь гэмт хэргийн хамгийн эцсийн байдлаар тогтоосон нотлох баримтууд дээр үндэслэж эцсийн шийдвэр гаргадаг. Энэ бүхэн цахимд байх юм бол тэр аюултай хакеруудын дайралтад өртөж, хэрэг  байхгүй болохыг байг гэх газаргүй. АНУ -ын Пентагон гэдэг байгууллага хакерын дайралтад байнга өртөж байна. Шүүх байгууллага хавтаст хэргийг цаасан сууриар нь хадгалах ёстой.Гэмт хэрэг зохион байгуулалттай болж байна. Дуулиант хэргүүд гэж яриад байдаг, энэ хэргүүд зохион байгуулалттай хэлбэрт шилжиж байна.  Асар их мөнгөний оролцоотой болж байна. Энэ этгээдүүд өөрсдийн хэргийг баллах, нотлох баримтаа нуух, байхгүй болгоход мөнгийг хайр найргүй цацаж байна. Хакеруудад асар их мөнгө төлөөд хийчихнэ. Монголын төрд өнөөдөр маш сайн программист инженерүүд байхгүй.  Төрийн албан хаагчидтай ижил нөхцөлөөр цалинжуулдаг учраас хувийн хэвшлүүд рүү шилжсэн. Тийм учраас төрийн байгууллагууд хувийн аж ахуй нэгжтэй гэрээ байгуулж, программ зохиолгож байгаа.  Программ чинь хувьд байна гэдэг тэр хувийн нөхрийн гарт байна. Хувийн программистад баталгаа байхгүй, төрд байлаа ч хэцүү.  Шүүхийн ялангуяа гэмт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой процессын асуудлуудыг цахим болгосон тохиолдолд шүүх өөртөө зориулж хамгийн өндөр зэрэглэлд баталгаатай хийгдсэн программ дээр явахгүй бол миний хэлсэн түрүүний эрсдэл учирна шүү гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

1 цаг 36 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

4 цаг 28 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

4 цаг 33 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

4 цаг 38 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

4 цаг 43 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

17 цаг 0 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

17 цаг 2 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

17 цаг 4 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

18 цаг 14 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

22 цаг 0 мин