Л.Оюун-Эрдэнэ: Авлигачид “Өнгөрснийг биш ирээдүйг ярь” гэдэг болжээ

2024-04-22
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.БАТСАЙХАН

 

Засгийн газрын “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажлууд ашиглалтад ороод эхэлсэн. Өнгөрсөн баасан гаригт “Амгалан” ДЦС-ын өргөтгөлийг ашиглалтад оруулав. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ тэрхүү нээлтийн арга хэмжээнд оролцжээ. Уг нь ирэх намар ашиглалтад орохоор байсан уг өргөтгөлийн төслийн ажлыг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн 2023 оны дөрөвдүгээр сарын 1-нд эхлүүлж байжээ.

Тэрбээр нээлтийн арга хэмжээний үеэр “Эрчим хүчний чөлөөт өрсөлдөөнийг дэмжих реформыг эрчимжүүлнэ” хэмээн мэдэгдсэн байна. Тодруулбал “Хотын түгжрэл, утаа, замбараагүй төлөвлөлтийн асуудал бол шөрмөс нь татаж агшсан мэт дэд бүтэцтэй салшгүй холбоотой. Үйлдвэрлэлийн үнээсээ хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэнийг бид одоо ил тод ярих цаг болсон. Манай улсын ДЦС-уудын насжилт 36-61 жил, цахилгаан дамжуулах, түгээх сүлжээний насжилт 33-63 жил болж, 40 гаруй хувийнх нь ашиглалтын хугацаа дууссан. Үүнийг нуух хэрэггүй. Тэгэхээр боомтыг сэргээсэн шиг, аялал жуулчлал шийдлээ олсон шиг, “E-Mongolia”-г энгийн хэрэглээ болгосон шиг бид одоо эрчим хүчний салбартаа бизнесийн өрсөлдөөнийг дэмжиж, реформ хийх цаг нь болсон. Засгийн газраас Улаанбаатар хотын гэр хорооллыг орон сууцжуулах, Богд уулыг тойрсон шинэ төлөвлөлтийн шийдэл гаргаж байгаа учраас эрчим хүчний салбарт онцгой анхаарна” гэсэн юм.

Мөн “Үйлдвэрлэлийн үнээсээ хэд дахин хямд эрчим хүчний бодит өртгөө нууж, өнөөдрийн асуудлыг аргацааж хойш тавьсаар эрчим хүчний салбар эрчээ алдаж, хөгжлийн боломжийг гажуудуулсан гашуун үнэнийг бид одоо ил тод ярих цаг болсон” гэдгийгээ тодотгон “Авлигачид “Өнгөрснийг битгий ярь. Ирээдүйг ярь” гэж уриалдаг болжээ. Авлигал ирээдүйг хулгайлдаг. Авлигыг дүгнэхгүй бол ирээдүй гэж байхгүй. Тиймээс би ирээдүйн төлөө, үр хүүхдийнхээ төлөө, шинэ мянганы залуучуудын төлөө, тэдэнд одоогоо хөнгөн ачаа үлдээхийн төлөө л тэмцэж байгаа шүү” гэжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2024 ОНЫ ДӨРӨВДҮГЭЭР САРЫН 22. ДАВАА ГАРАГ. № 79 (7323)

 

Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

16 цаг 58 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

19 цаг 50 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

19 цаг 55 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

20 цаг 0 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

20 цаг 5 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

Уржигдар 18 цаг 42 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

Уржигдар 18 цаг 40 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

Уржигдар 18 цаг 39 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

Уржигдар 17 цаг 29 мин