Гавьяат эмч, улстөрч Ж.Чинбүрэн

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

“Polit.mn” сайт “Төрсөн өдөр”  буландаа  дөрөвдүгээр сарын 19-нд төрсөн өдөр нь тохиож буй УИХ-ын гишүүн Ж.Чинбүрэнгийн  тухай онцолж байна.

Ж.Чинбүрэн 1972 оны  дөрөвдүгээр сарын 19-нд Улаанбаатар хотод төржээ. Аав, ээж нь хоёулаа Сүхбаатар аймгийн харьяат, эрдэмтэн. Аав С.Жигжидсүрэн нь Монгол орны бэлчээрийн өвс ургамлыг судалж, үрийн сан хөмрөг бүрдүүлж өвлүүлсэн нэгэн. Ээж Г.Надмид нь шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн. Ноос, ноолуурынхан дундаа толгой цохидог эрдэмтэн хүн. Ж.Чинбүрэн эцэг эхээс ах дүү гурвуулаа, айлын дунд хүү.

Тэрээр 1980 онд 23-р тусгай дунд сургуульд элсжээ. Түүнийг Орос сургуульд оруулахын тулд аавынх нь нутгийн хуурай ах Шагдарсүрэн гэдэг хүн өдөр, шөнөжин дугаарлан байж бүртгүүлснээр Чинбүрэн шалгалт өгч тэнцсэн байна. Долдугаар ангиасаа сургуульдаа сурлагаар дээгүүр бичигдэх болж, төгсөх жилдээ тэргүүлэгчдийн эгнээнд жагссан байна. Доктор Ж.Чинбүрэн дүнгээр хөөцөлдөх буруу гэж үздэг, “Бурмаар тэтгэхээр урмаар тэтгэх” гэдэг үгэнд дуртай нэгэн.

Ж.Чинбүрэн эмч 23 жилийн туршид 1200 гаруй хүнд элэгний хагалгаа хийжээ. Хүнд хагалгаа нь 20 цаг хүртэл үргэлжлэх удаа бий. Дундчилж үзвэл өдөр шөнөгүй бүтэн жил элэг бүтэн Монголын төлөө мэс засал хийсэн гэсэн үг. Үүнээс элэг шилжүүлэн суулгах 21 удаагийн мэс засал хийжээ. Тэрээр улирал тутамд Орос, Казахстанд уригдаж, өндөр төлбөртэй мэс засал хийдэг, арга туршлага зааж сургадаг гэнэ. Орос, казахууд монгол эмчид багшлах биш шавилах болсондоо эхэндээ гайхан хүлээн авч байжээ.

Ийнхүү тэрээр 2020 оны Улсын Их хурлын сонгуульд өрсөлдөж,  МАН-аас гишүүнээр сонгогдож байв.   Саяхан цусны донорын тухай хуулийг парламентаар хэлэлцүүлсэн.  Мөн эмийн үнийн өсөлт, чанарт хяналт шалгалт хийх түр хороог ахалж эдгээр өдрүүдэд сонсголыг зохион байгуулж байна.  Танд төрсөн өдрийн мэнд хүргэе.

Эх сурвалж:www.polit.mn

Бар
Энэ нөхөр ч өндөг шиг өөгүй нэгэн биш бх аа дуулснаар бол....
Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

5 цаг 4 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

7 цаг 56 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

8 цаг 1 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

8 цаг 6 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

8 цаг 11 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

20 цаг 29 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

20 цаг 30 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

20 цаг 32 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

21 цаг 42 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Өчигдөр 13 цаг 42 мин