С.Баярцогт: Ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан

2024-04-19
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Т.САЙХАН

Ардчилсан намын "Гранд Монгол" нэгдэлд "Ардчилсан хүчний холбоо" нэгдэж байгаа талаар өнөөдөр /04.19/ мэдээлэл хийлээ. 

Ардчилсан намын тэргүүн дэд дарга С.Баярцогт "Ардчилсан нам дотроо олон бүлэг, фракцтай. Анхнаасаа ардчиллын төлөө нэгдсэн таван намын нэгдэл дээр суурилсан нам байсан. Ардчилсан намын үнэт зүйлийг тээж, хүний эрх, эрх чөлөөг дээдэлж, парламентат ёсыг баталгаажуулах, төрийн аль болох жижиг байлгаж, ардчиллын үнэт зүйлийг хамгаалах зорилгоор нам доторх гурван клуб нийлж, "Гранд Монгол" нэгдлийг байгуулсан. Өнөөдөр энэ нэгдэлд Ардчилсан хүчний холбоо нэгдэж байна. Бид хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурж байна" гэлээ. 

Ардчилсан намын дарга асан С.Эрдэнэ "Өнөөдөр Ардчилсан намын түүхэнд чухал үйл явдал болж байна. Ардчилсан нам анхнаасаа олон ургальч үзэл дээр олон үзэл санааны нэгдэл болж ирсэн нам. Бүрэн бус тоогоороо Ардчилсан нам 20-иод намын нэгдлийг 30 жилийн хугацаанд бий болгосон. Баруун төвийн үзэл санаа, хувь хүний эрх, эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалах суурь үзэлд нэгдсэн байдаг. УИХ-ын сонгуулийн хариуцлагатай цаг үед бүлгүүд нэгдэж, байр сууриа нэгтгэж байна" гэлээ. 

Эх сурвалж:www.polit.mn 

Зочин
АН-ЫН "ДАЙСАН"-Ы ТАЛЫНХАН НЭГДЖЭЭ. БАЯРЦОГТ, С.ЭРДЭНЭ, ЭЛБЭГДОРЖ, САЙХАНБИЛЭГ, БАТ ҮҮЛ, ДА.ГАНБОЛД НАР.
Эрдэмтэд Н.Тэгшбаярыг дэмжиж АН-д уриалга хүргүүлжээ

Монгол улсын “Үндсэн хууль”-д Улсын Их Хурал нэг танхимтай, нэг зуун хорин зургаан

5 цаг 46 мин
Зээл олгоод эхэллээ үнийн хөөсөө хагалья

“Ипотекийн зээлийн хүсэлт өгөөд бараг л хоёр жил хүлээж байгаа.

8 цаг 38 мин
Амралтын өдрүүдэд Боловсролын яармаг, Европын кино өдрийг зориорой

Үндэсний өдөр тутмын "Зууны мэдээ" сонин Монгол Улсаас га

8 цаг 43 мин
С.Амарсайхан: Гамшгийн эрсдэлийг бууруулахын тулд бүх нийтийн ойлголт, хандлагыг өөрчлөх шаардлагатай байна

Онцгой байдлын байгууллага нэгдсэн тогтолцоонд шилжсэний түүхт 20 жилийн ой э

8 цаг 48 мин
Э.Батшугар: Төр өөрт байгаа мэдээллийг иргэд, байгууллагаас нэхэх ёсгүй

УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хороо өчигдөр хуралдаж, Мэдээлэл технолог

8 цаг 53 мин
Японд “Ганцаардмал үхэл” газар авчээ

Арлын орон Япон улс соёл, шашин, байгалийн үзэсгэлэнт газруудаараа дэлхий нийти

21 цаг 11 мин
Германд хэт барууны үзэлтэй улстөрчид нэмэгдэж байна

Хэт барууны үзэлтэй Германы улстөрийн Альтернатив намын улстөр

21 цаг 12 мин
ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин Хятадад айлчилна

Бүрэн эрхийн хугацаагаа зургаан жилээр сунгаж дахин сонгуульд ялалт ба

21 цаг 14 мин
“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

“ТВ-9” телевиз AI хөтлөгчтэй боллоо

22 цаг 24 мин
Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Д.Пүрэвдаваа: "Үндэсний эвсэл"-тэй нэгдэж сонгуульд оролцоно

Өчигдөр 13 цаг 42 мин